Өнгөрсөн жилийнхээс чансаанаас Москвагийн улсын их сургууль дөрвөн байраар ухран Лозанны их сургуулийн ард Мэрилендийн их сургуулийн өмнө бичигджээ. QS хувилбараар энэ жилийн шилдгээр Массачусетсийн технологийн дээд сургууль анх удаа тодров. Түүний дараа Кембриж, удаалаад хэдэн жилийн турш тэргүүн байранд байсан Харвард тус тус бичигдлээ. Нийт 700 их ба дээд сургуулиудын чансааны жагсаалтад Оросын Санкт-Петербургийн их сургууль 253-т байлаа.
QS шилдэг их сургуулиудын чансааг гаргахдаа зургаан шалгуурыг ашигладаг байна. Үүний үндсэн шалгуур нь академийнхний хүрээн дэх нэр төр болдог байна. Мөн их сургууль төгсөгчдөд ажил олгогчид хэрхэн хандаж байгаа нь чухалд тооцогддог гэнэ. Дараагаар нь багш, оюутнуудын тоо, мөн тэнд ажиллаж, сурч буй гадаад суралцагчдын тоо зэрэг нь үнэлгээнд ордог байна.