Тэр мэдээллийн дагуу хоёр талын харилцаа сайжирч байгаа нь тэдний аюулгүйн алба ба тагнуулын байгууллагын хооронд эрчимтэй хамтын ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотой гэнэ.
Тухайлбал, ХАМАС хөдөлгөөнийхөн египетчүүдийн хилийн зурваст нэвтрэн 16 хилчинг хөнөөсөн хэргийн холбогдогч хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өгсөн ба тэднийг барин саатуулахад туслахаар амласан байв.
Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагч Исмаил Хания удахгүй Египетэд айлчлан удирдлагатай нь яриа хэлцэл хийхээр болжээ. Уг айлчлалаар Газын зурвас болон Египетийн хилийн бүсэд чөлөөт худалдааны бүс байгуулах талаар ярилцах гэнэ. Ингэснээр Израилийн талаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахад нь ихээхэн тус болох юм.
Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлбэл, Хания Мохаммед Мурсийн засаглалын үед хоёр удаагаа Египетэд айлчласан болох юм. Анхны айлчлал нь өнгөрөгч наймдугаар сард болсон юм.
ХАМАС хөдөлгөөн нь үндсээрээ Египетийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнд хамрагддаг. Хосни Мубаракийн эрх барих үеэр египетчүүд уг хөдөлгөөнд болгоомжтой хандаж байж. ХАМАС ч мөн Египетийн удирдлага Израильтай харьцаатай байсанд нь дургүйцэж байсан юм.