Ерөнхийлөгчийн сайт Монгол бичгийн хувилбартай болно

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сайт Монгол бичгийн хувилбартай болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасан билээ. Зарлигийн хэрэгжилтийн хүрээнд номын баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсыг монгол бичгийн хувилбараар нээж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Цахим хуудсын онцлог нь олон улсын W3 болон CSS стандартуудад тулгуурлан вэб фонт ашиглаж, монгол бичгийг босоо загварт оруулан шийдсэнээрээ онцлог юм. Энэ нь ямар нэгэн тусгай фонт суулгах шаардлагагүйгээр дурын үйлдлийн системд (Windows, Unix, Linux, Mac OS, IOS, Android), Google Chrome, IE, Safari зэрэг хөтөч дээр монгол бичгээр шууд босоогоор нь унших, бичих боломжтойгоор вэб хуудсыг олон улсын стандартад нийцүүлэн нээж байгаа юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж