“Улаанбаатар түншлэл 2012” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар түншлэл 2012” маргааш эхэлнэ

“Улаанбаатар түншлэл 2012” олон улсын 16 дахь удаагийн намрын үзэсгэлэнгийин нээлт маргааш 15.00 цагт “Мишээл экспо төв”-д болох гэж байна. Нээлтэд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл болон зарим улсын элчин сайдын яамнаас төлөөлөл оролцох ажээ. Үзэсгэлэнд гадаад, дотоодын 90 гаруй аж ахуй нэгж оролцох бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй юм. Есдүгээр сарын 17-ныг үргэлжлэх уг үзэсгэлэнд экспортын болон импортын бүх төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг болон гаргадаг аж ахуй нэгжүүд оролцох ажээ. Энэ нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагч гадаадын болон дотоодын компаниудтай харилцаа холбоо тогтоох, технологийн шинэлэг шийдлийг хуваалцах, туршлага судлах зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж