Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгчээ

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын
даргад хандан төв банкны ерөнхийлөгчөөс огцрох хүсэлтээ өргөн мэдүүлжээ.

Тиймээс УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авч, хуульд заасан эрхийнхээ
хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийг томилуулах асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулж, хэлэлцэж эхлээд байна.

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн оронд одоогийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг УИХ-ын даргын зүгээс нэр дэвшүүлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж