Legoгоор 32 метр өндөр цамхаг босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Legoгоор 32 метр өндөр цамхаг босгожээ

Чехийн нийслэл Прага хотод Lego тоглоомыг угсарсаар 32 метр өндөр цамхаг босгожээ.

Олимпийн аварга Мирослава Кнапкова Lego цамхагийн оройг өрж тавьснаар
өмнө нь Их Британид тогтоогдоод байсан Lego цамхагийн амжилтыг эвдсэн
байна. Lego тоглоомын 80 жилийн ойд зориулж энэхүү 32 метр өндөр
цамхагийг босгохдоо 500 мянган “тоосго” ашиглажээ.

Хамгийн анхны Lego цамхагийг 1988 онд Лондон хотод (15 метр өндөр)
босгож байв. Тэр цагаас хойш Торонто, Виндсор, Вена, Мюнхен, Осло,
Чилийн Сантьяго, Парис зэрэг хотод улам өндөр Lego цамхаг босгож аварга
амжилтыг эвдсээр иржээ.

Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж