Цөмийн аюулгүй байдлын тухай бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Цөмийн аюулгүй байдлын тухай бага хурал болно

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас энэ оны 9 дүгээр сарын 14-нд “ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.  Геополитикийн хүрээлэн, Цэнхэр сүлд ТББ-тай хамтран зохион байгуулах тус бага хурлаар цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого; Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус: өнөөгийн байдал ба тавьж буй зорилтууд; Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний ач холбогдол; Цөмийн аюулаас сэрэмжилсэн санал санаачилгууд,  тэдгээрийн хэрэгжилт;  цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар манай улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, санал солилцох юм.

Бага хурлын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцоно гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж