Польшийн худалдааны салбарынхан ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Польшийн худалдааны салбарынхан ирнэ

Польшийн худалдааны танхимын ерөнхийлөгчийн зөвлөх Станислав Погорило Монгол Улсад маргаашнаас албан ёсны айлчлал хийх гэж буй талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байна.

Айлчлал тав хоногийн туршид үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны 10.00 цагт МҮХАҮТ-д тус улсын болон Монголын худалдааны салбарынхны уулзалт болох ажээ.

Зөвлөх Станислав Погорилог дагалдан Польшийн машин тоног төхөөрөмж, резинэн бүтээгдэхүүн, малын эм үйлдвэрлэгч,  барилгын ган бүтээгдэхүүн нийлүүлэгч, тээвэр зуучийн үйлчилгээ явуулдаг компаниудаас төлөөлөгчид ирэх гэнэ.

Эдгээр үйлдвэрлэгч Монголын бизнес эрхлэгчдийг ихэд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд бизнес уулзалтад ихээхэн ач холбогдол өгч буй талаар албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж