Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нэр төрөө сэргээлгэнэ гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тиймээс тэднийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүн, П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зэрэг заалтыг зөрчсөн гэж үзэн тус бүр таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3.6 жил хорих ял оногдуулсан. Мөн П.Дашаас 460.036.000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн юм.
П.Даш Ганц худагт хоригдож байна
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм байна.
Д.ЖАРГАЛ