Үндсэн хуулийн гудамжинд Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнийн 23.00 цагаас энэ сарын 25-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, замын хучилтын ажил гүйцэтгэж эхэлжээ.
Уг зам барилгын ажлыг "Тосгол" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 25-наас 28 хүртэл Өгөөжийн уулзварыг бүрэн хаан хучилт хийж, энэ сарын 29-30-ныг хүртэл нийт трассын дагуу зам хааж тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэснээр зорчих хэсгийг бүрэн нээх юм байна.
Д.ЖАРГАЛ