Хүүхдүүд эмчийн үзлэгт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд эмчийн үзлэгт хамрагдлаа

“Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Шаамар сумын амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа өрхийн хүүхдүүдэд туслах ажил зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээнд 74  хүүхдийг  хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, дархлаажуулалтанд хамруулснаас гадна шаардлагатай витаминаар хангажээ. Мөн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт гарын доорх материалаар тэжээллэг хоол бэлтгэх цуврал сургалт явуулсан нь тэдний талархлыг хүлээсэн байна.

Р.Бумдарь /Сэлэнгэ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж