Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Дархан хотын цэвэр ус хангамжийн байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд хотын хэрэгцээний цэвэр усны эх үүсвэрийн худгуудыг лайдаж, эрчим хүчний хэмнэлттэй носас суурилуулан, төв жижүүрийг цэвэр усны бүх байгууламжийг хянах камерын системд холбосон байна. Мөн хлораторийн барилга байгуууламжийг засварлан, хоёрдугаар өрөгч станцын цахилгаан системийг иж бүрнээр сольжээ. Дархан сумын 5,6 дугаар багуудын гэр хорооллын нутаг дэвсгэрт 7.6 км урт цэвэр усны шугам хоолойг тавьж, 12 ус түгээх цэгийг шинээр барьж, төвлөрсөн цэвэр усны системтэй холбосон байна. Энэхүү ажил 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд Дархан хотын усан хангамжийн найдвартай үйл ажиллагаа сайжирч, усан хангамжид зарцуулах цахилгаан эрчим хүчний зардал 30-40 хувиар буурчээ. Мөн хотын гэр хороолол төвлөрсөн усан хангамжийн системд холбогдон, усны тээвэрлэлтийн зардал хэмнэгдсэн байна. Бас Хараа голын усны нөөцийн чиглэлээр Момо төслийг хэрэгжүүлж, Дархан, Шарын гол, Орхон сумын цэвэр бохир усны байгууламжийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа аж.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/