Сэтгэхүй хөгжүүлэх клубт хөрөнгө оруулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Сэтгэхүй хөгжүүлэх клубт хөрөнгө оруулалт хийлээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн бүх сургуулиудыг багш хөгжлийн төвтэй болгож, сурагчдад зориулсан Q сургалтын дугуйлан, клуб байгуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилт тусгагдсан байдаг. Энэ ажлын хүрээнд аймгийн 15 сургуульд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх шатар ном, сурах бичиг, тоглоом наадгай зэрэг сургалтын хэрэгслэлүүд гардуулж өглөө. Үүнд аймгаас 30 сая төгрөг зарцуулсан байна. Энэ үеэр Мандал сумын нэгдүгээр сургуулийн захирал Б.Чулуунбаатартай уулзаж, сэтгэгдлийг нь сонсвол, “Манай сургууль 1650 сурагч, 80 орчим багш, 40 гаруй ажиллагсадтай. Бид 9-р сарын 15-наас бүлэг зохион байгуулалт хийж, 20 гаруй бүлэгт  350 орчим хүүхдийг Q сургалтын клубт хичээллүүлнэ. Өнөөдөр ийм сайхан хичээлийн хэрэгсэл хүлээж авсандаа баяртай байна. Багш нар маань сурагчдынхаа сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд анхаарч, урамтай ажиллах болно” гэлээ.

Р.Бумдарь /Сэлэнгэ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж