Спортын намрын спартикад болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Спортын намрын спартикад болжээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо спортын намрын спартикад болж, тамирчид спортын долоон төрлөөр өрсөлдсөн байна. Үүнд үндэсний бөх, нийтийн гүйлт, шатар, шагайн харваа, үндэсний сурын харваа, Волейбол, хөлбөмбөг зэрэг багтжээ. Үндэсний бөхийн барилдаанд улс аймаг сумын цолтой 64 бөх барилдснаас Архангай аймгийн Чулуут сумын уугуул  улсын начин Амарзаяа түрүүлж, улсын харцага Батцэнгэл үзүүрлэжээ. Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд хамгийн олон тамирчид хамрагдсан байна. 8-12 насны ангилалд Өндөр-Улаан сумын М.Бадам-Очир, Эрдэнэбулган сумын С.Мөнгөнтуяа, 13-15, 16-17 насны ангилалд Цэцэрлэг хотын Хүмүүн цогцолбор сургуулийн А.Бямбажав, Б.Үйтүмэн, В.Мөнгөнтуяа, Г.Баярбилэг нар тэргүүлжээ. Харин насанд хүрэгчдийн гүйлтийн тэмцээнд Өндөр-Улаан сумын багш Я.Анхтуяа, Цэцэрлэг хотын Б.Хүрэлбаатар нар манлайлжээ. Үндэсний сурын харваанд аймгийн дархан аварга Д.Цэрэндолгор, аймгийн мэргэн харваач Ү.Хүрэлбаатар нар тодорсон бол, Волейболын тэмцээн маш сонирхолтой өрсөлдөөнтэй болж, Хотонт сумын баг тамирчид түрүүлжээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж