Америкийн дуучин Крис Браун Мексикт амарч байх хугацаандаа хүзүүн дээрээ хүний толгойн дүрс бүхий нэгэн шинэ шивээс хийлгэжээ. Үүний дараа Крисийн энэхүү шинэ шивээсийг хуучин хайр Рианнадаа зориулж хийлгэсэн гэсэн шуугиан сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг хамгийн ихээр татжээ. Гэтэл хүзүүн дээрээ Рианнагийн дүрс бүхий шинэ шивээс хийлгэсэн гэх дээрх цуурхлыг Крис эрс няцааж байгаа гэнэ.
Тэрбээр уг шинэ шивээсэээ энэ есөн сарын эхээр Лас Вегаст болсон нэгэн арга хэмжээнд ирэхдээ л хийлгэсэн байсан гэнэ. Тэрбээр шивээснийхээ талаар TMZ-д өгсөн ярилцлагандаа “Мексикийн нэг өдрөөр зориулж хийлгэсэн бөгөөд бас надад их таалагдсан болохоор л хийлгэсэн. Рианатай ямар нэг холбоогүй” хэмээн мэдээлжээ.
Харин TMZ болон бусад сэтгүүлд түүнийг Рианнагийн толгойн дүрс бүхий шивээс хийлгэсэн хэмээн адилхан зургийг нь сэтгүүлд нийтэлсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Лос-Анжеласт болсон MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр Крис Рианна нар нэгнийгээ халуун дотноор үнссэн нь олныг гайхашруулсан үйл явдал болжээ.
Э.АНХТУЯА