Өчигдөр Попын гүнж Бритни Спирс “Ellen” шоунд Саймон Коуэллтэй хамт оролцох үеэрээ сүүлийн үед “Gangnam style” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулаад буй БНСУ-ын дуучин “PSY”-гаар түүний хит дууны бүжгийг нь заалгаж, шоуны хөтлөгч Ellen-ий хамтаар бүжиглэсэн байна.
Бритни Спирс өмнө нь “Gangnam style” дууны бүжгийн хөдөлгөөнийг сурахыг хүсч байна гэж хэлж байсан удаатай бөгөөд өчигдөр түүний хүсэл биелж, дуучнаар нь өөрөөр нь энэхүү бүжгийг нь заалгажээ.
Тэрбээр улаан өнгийн бариу даашинз, өндөр өсгийт өмссөн байсан тул энэхүү бүжгийг бүжиглэхэд нэлээн тухгүй харагдсан байна. Дуучин “PSY” Бритнид хит дууныхаа бүжгийн энгийн хөдөлгөөн болох гар болон өвдөгний хөдөлгөөнийг зааж үзүүлжээ.
Харин Америкийн телевизийн “X Factor” шоуг Бритнитэй хамтран шүүн явуулж буй Саймон Коуэлл тэдний бүжиглэхийг харан, инээмсэглэн сууж байжээ.
Өмнөд Солонгосын дуучин “PSY”-гийн “Gangnam style” дуу нь Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн олон орны хүмүүсийн аманд аялагдах болсон бөгөөд “Youtube” сайт дахь энэ дууны хандалт хэдэн саяар нэмэгдсээр байгаа юм.
Видеог ЭНД дарж үзнэ үү.