Лула да Сильва Иранд үр дүнд хүрч чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Лула да Сильва Иранд үр дүнд хүрч чадах уу

Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва Иран улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.  Өмнөд Америкийн энэ том орон дэлхийн улсуудын хооронд зуучлал хийх боломжтой орон гэдгээ батлан харуулах зорилготой байгаа боловч нөгөө талаар Иран болон Барууны орнуудын хоорондын байр суурийг ойртуулна гэж гэсэн зорилго нь үр дүнд хүрнэ гэдэгт найдвар бага байгаа юм.
Лула өнгөрөгч пүрэв гаригт Москвад айлчлалаа эхэлснээр Катар, Испани, Португаль улсад айлчлалаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Лулагийн гаргаж буй хүчин чармайлтаас нааштай үр дүн гарна гэдэгт Вашингтон болон европийн зарим орнуудад төдий л итгэл төрүүлэхгүй байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иран улс цаг хугацаа хожихыг оролдож байна гэсэн бол Францийн гадаад хэргийн сайд Бернард Кучнер хэлэхдээ Тегеран  Лулаг хуурч байна гэжээ.
Францын Улс төр судлалын Институтын судлаач Альфредо Валладао BBC Mundo-гийн сурвалжлагчид хандан үл итгэх үндэслэл байгаа юм гэжээ. Тэр хэлэхдээ “Бразил олон улсын энэхүү салбарт бага туршлага хуримтлуулсан орны нэгэн. Ойрхи дорнодын талаар бага мэдлэгтэй бөгөөд ер нь Лула Ираны хүсч буй зүг чиг рүү чиглэсэн нь  эцэстээ  ашиггүй тэнэг явдал болж хувирах ноцтой аюул байгаа нь үнэн юм” гэжээ.
Байдал хэдийгээр ийм байгаа боловч америкчууд ч гэсэн “Лулагийн зуучлалаас ямар үр дүн гарахыг харахаар хүлээж байна. Учир нь хориг тогтоохоос өөр гарц харагдахгүй байгаа юм. Учир нь одоохондоо Иран руу дайралт хийхийг хэн ч бодохгүй байгаа юм” гэжээ.

Эх сурвалж BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж