Цагаан хаалгыг нураах уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Цагаан хаалгыг нураах уу?

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар дунд сургуулийн хажууд баригдаж буй шинэ хорооллоос хойшоо нэвт гарсан замгүй болохоор тус сургуулиас хойш Чингисийн өргөн чөлөө хүртэл замыг шинээр тавихаар төлөвлөсөн. Энэхүү зураг төсөлд Үйлдвэр комбинатад байрлах Цагаан хаалгыг нураахаар төлөвлөөд байгаа. Харин Хан-Уул дүүрэг энэ Цагаан хаалгыг хоёр жилийн өмнө түүх соёлын дурсгалт барилга байгууламж хэмээн үзэж дүүргийнхээ соёлын өвийн хамгаалалтад аваад байгаа юм. Энэ ажлын явц ямар байгааг Нийслэлийн авто замын газрын инженер Б.Энхмандахаас тодрууллаа.

-Хан-Уул дүүргийн Цагаан хаалгыг нураахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байна?

-Энгельсийн гудамжны авто замын трастад Хан-Уул дүүргийн цагаан хаалга ороод байгаа юм. Тиймээс зураг төсөлд цагаан хаалга нь буулгагдахаар төлөвлөсөн. Энэхүү цагаан хаалга нь Хан-Уул дүүргийн өмчид байдаг, соёлын өвд бүртгэлтэй байдаг юм билээ. Тиймээс бид холбогдох бүх байгууллагаас зөвшөөрөл авч, бүх бичиг баримтыг бүрдүүлээд нийслэлийн Өмчийн газар өгсөн байгаа.

-Өмчийн харилцааны газар буулгах эсэхийг шийднэ гэсэн үг үү?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ талаар танилцуулна. Тэрээр энэ асуудлыг НИТХ-д өргөн барих юм. Ер нь бол НИХТ шийднэ гэсэн үг.

-Нисэхийн Цагаан хаалгыг бас нураана гэсэн үү?

-Нисэхийн чиглэлийн 13.7 км замыг засах ажлыг эхлэх гэж байгаа юм. Энэ ажлын өргөтгөлийн ажилд Нисэхийн Цагаан хаалга бас орж байгаа.  НИТХ-аас хоёр хаалгыг хоёуланг нь хэрхэхийг шийднэ. Энэ жил нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийж байгаа. Тодруулбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулсан. Үүнд шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр замуудыг засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчлэх ажил дуусах шатандаа ороод явж байгаа юм байна.

Өнөөдөр засвар хийгдэж байгаа болон цаашид засварлах замын талаар хүснэгтээс харна уу.

Хаах замууд

 Үргэжлэх хугацаа

1

Таван шарын
уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх
урд
талын
534 метр зам

Энэ сарын 12-16-ныг хүртэл хаана

2

Замын
цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгал

Энэ сарын 16-18-ныг хүртэл хаана

3

Сүлжмэлээс
Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг

Энэ сарын 18-24-ныг хүртэл хаана

4

Цамбагараваас
Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын урд урсгал

Энэ сарын 24-28-нийг хүртэл хаана

5

Таван шарын
уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх
хойд
талын
534 метр зам

Энэ сарын 28-10 сарын 02 хаана

6

Замын
цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын
хойд  урсгал

10 сарын 02-04-ныг хүртэл хаана

7

Сүлжмэлээс
Цамбагарав хүртэлх 1320 метр замын
хойд урсгалыг

10 сарын 04-10-ныг хүртэл хаана

8

Цамбагараваас
Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын
хойд урсгал

10 сарын 10-13-ныг хүртэл хаана

9

Сэлбийн нэг талын гүүр

Энэ сарын 15-нд нээнэ

10

Сансрын тунелийн зүүн талын уулзвар

Энэ сарын 15-нд зорчих хэсгийн нэг талын урсгалыг нээнэ

11

Үндсэн хуулийн гудамжны 300 метр зам

10 сарын 01-нд нээнэ

12

ХААИС-ын уулзвараас Улаанбааатар сувиллын уулзвар
хүртэлх хэсгийг хаана

Энэ сарын 15-наас 19-ныг хүртэл хаана

13

Улаанбаатар сувиллын уулзвараас Оргил рашаан сувилал
хүртэл замыг

Энэ сарын 22-26 хүртэл хаана

14

Оргил рашаан сувиллаас 120 мянгат буюу Олимпийн хорооны
уулзвар хүртэлх хэсэг

Энэ сарын 29-с 10 сарын 01-ныг хүртэл хаана

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж