Энэ өдрийг АНУ даяар дурсан санаж, эмэгнэн гашуудаж, амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэн, уг халдлагын хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд туслах элдэв янзын хандивын арга хэмжээ зохиож өнгөрүүдэг аж.
Харин “Дэлхийн худалдааны төв”-ийн ихэр цамхагт үйл ажиллагаагаа “Cantor Fitzgerald” фирм уг халдагад 658 ажилтнаа алдсан бөгөөд жил бүрийн энэ өдөр томоохон “хандивийн өдөр” зохион байгуулдаг байна.
Энэ хандивийн арга хэмжээнд урлаг соёлын, улс төрийн олон хүндтэй хүмүүс оролцож, хохирогчдод дэмжлэг, тусламж үзүүлдэг аж. Өчигдөр болсон “Cantor Fitzgerald”-ийн хандивийн өдөрт рэппэр 50 Cent, Америкийн тедевиз, киноны жүжигчин Эди Фалко, Америкийн мэргэжлийн теннисчин Винус Уильямс , америк хөл бөмбөгийн тоглогч Илай Мэннинг болон Нью-Йорк хотын дарга агсан Руди Джулиани гэх мэт урлаг соёл, спорт, улс төрийн алдартнууд хүрэлцэн иржээ. Энэ өдөр ойролцоогоор 12 сая ам.долларын хандив цуглуулж чадсан байна.