
Казахстаны нийслэл Астанад есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 4 хүртэл бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын бүстэй барилдааны холбооноос энэхүү нэр хүндтэй тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Эдгээр тэмцээнд оролцох Монголын багийг Монголын бүстэй барилдааны холбооны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын начин, жудо бөхийн ОУХМ Б.Одхүү ахалж, дасгалжуулагчаар Д.Гантөмөр ажиллах юм. ДАШТ-д Л.Зандан шүүгчээр ажиллаж, эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Г.Болдбаатар, 68 кг-д Д.Алтансүх, 75 кг-д Д.Энхболд, 82 кг-д Х.Цогтгэрэл, 90 кг-д Ч.Эрдэнэсайхан, 100 кг-д Э.Энхбат, +100 кг-д Б.Сугаржаргал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Удвал, 58 кг-д А.Саранзул, 66 кг-д Б.Мөнгөнчимэг, 76 кг-д Т.Баасанжав хүч үзнэ.
Харин Б.Болд-Эрдэнийн шүүгчээр ажиллах залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 82 кг-ын жинд Х.Цогтгэрэл, 90 кг-д Ч.Эрдэнэсайхан, 100 кг-д Д.Анар, эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Удвал, 58 кг-д А.Саранзул, 66 кг-д Б.Мөнгөнчимэг, 76 кг-д Т.Баасанжав нар зодоглох юм.
Монголын бүстэй барилдааны холбоо нь эх орондоо энэ спортыг эрчимтэй, тууштай хөгжүүлэх, хүүхэд залуучуудад сэтгэл зүй болон бие бялдарын хүмүүжил олгох зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд тив, дэлхий, олон улсын тэмцээнд баг тамирчдаа удаа дараа амжилттай оролцуулсан юм.
Д.ЕСҮХЭЙЭх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин