Гэтэл газар ухаж байх үед гэнэт хаанаас ч юм үймсэн олон хортой могой гарч ирж, археологичдын зарим нь могойд хатгуулсан аж. Түүгээр ч зогсохгүй уулын бэлд тавьсан машинууд нь гэнэт учир битүүлгээр асч, өнхөрч эхэлсэн тул археологичид ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн тухай “hotinchina.net” сайтад бичсэн байна.
Тус сайтад энэ хачирхалтай явдлыг хэдэн зуун жилийн өмнөх хараалтай холбоотой гэж бичжээ.
Их эзэн, дээдсийн шарил, онгон хөндөшгүй дагшин гэдэг ойлголт Азид төдийгүй, өрнөдийн археологичдын дунд хүчтэй байдаг бөгөөд Египетийн Фараонуудын занданшуулсан шарилд малтлага хийсэн археологичид учир битүүлгээр амиа алдаж байсан тухай баримт олон байдаг аж.