Байгаль орчны хамгаалал сэдэвт сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Байгаль орчны хамгаалал сэдэвт сургалт болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Уул уурхайн салбар дахь байгаль орчин хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчин хамгаалал” сэдэвт сургалтыг маргаашнаас “Чингисийн хүрээ” амралтын газарт эхлүүлэх гэж байна. Уг төслийг байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чадавхийг сайжруулахын тулд ХБНГУ-ын Засгийн газрын үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй юм ажээ. Сургалт есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” VII онол практикийн бага хурлыг Оюутолгой ХХК-тай хамтран зохион байгуулахаар болсон байна.

“Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцохоор болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж