Ухаалаг гар утас, таблетийн зах зээлд дэлхийд томоохон байр суурийг эзлэгч Америкийн Apple компани өнөөдөр буюу лхагва гаригт ердийнхөөс жижиг хэмжээтэй бага оврын iPad бүтээх гэж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн тус компани сүүлийн хэдэн жилд худалдаалсан ухаалаг гар утасныхаа борлуулалтын талаар мөн мэдээлсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус компани iPhone-ийг анх үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 2007 онд л гэхэд 244 сая ухаалаг гар утас худалдаалж дээд амжилт тогтоож байжээ. Түүнчлэн 2010 онд 84 сая iPad худалдаанд гаргасан байна.
2012 оны зургадугаар сарын 30-ний байдлаар 26 сая iPhone, 17 сая iPad
2012 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 35.1 сая iPhone, 11.8 сая iPad
2011 оны арван хоёр сарын 31-ний байдлаар 37 сая iPhone, 15.4 сая iPad
2011 оны есдүгээр сарын 24-ний байдлаар 17.1 сая iPhone 11.1 сая iPad
2011 оны 6 сарын 25-ний байдлаар 20.3 сая iPhone, 9.25 сая iPad
2011 оны гурван сарын 26-ний байдлаар 18.7 сая iPhone 4.7 сая iPad тус тус худалдаанд гаргасан аж.
Э. Анхтуяа