-“Big fish” кинонд ямар дүр бүтээв?
-Энэ кинонд би Гантиг гээд залуу бизнесмены дүрд тоглосон байгаа. Би кино зохиолоо уншаад “Big fish” гэдэг нэрнээсээ авхуулаад миний дүр бол улс орныхоо болон олон улсын хэмжээнд бизнесийн тоглолт хийдэг болчихсон “fish” юм байна гэж ойлгож байгаа. Би жүжигчин хүн биш учраас кинонд орж байгаа бүхэн л шинэ байлаа. Тэр болгоноос тодорхой хэмжээнд юм суралцаад явсан.
-Хамтран тоглосон кино багийнханыхаа тухай сонирхуулахгүй юу? Мэргэжлийн жүжигчид гэхээсээ илүүтэй уралгийнханыг сонгосон байсан?
-Манай киноны продюссер, найруулагч нарын сонголтоор кино пробонд орооч ээ гэсний дагуу анх шалгуулсан. Сүүлийн үед уран бүтээлээрээ залуучуудын дунд нэрт гарч яваа дуучин Б.Амархүү, Rokit Bay, загвар өмсөгч О.Ариунзул, B.A.T нар тоглосон. Энэ багийн хувьд миний бодож байгаагаар салбар салбартуу хийж бүтээсэн зүйлтэй хүмүүс ороод тоглосон учраас их баяртай байгаа. Нэг онцлог нь хэдийгээр мэргэжлийн жүжигчид олон байгаагүй ч бүгд урлагийн салбарынхан, өмнө нь кинонд тоглож байсан учраас дүрээ гоё гаргаад явсан.
-Кино зураг авалтын явцад хэцүү зүйл их тохиолдоно биз?
-Кинонд маань миний буудуулдаг хэсэг гардаг. Тэр хэсэг чинь дэлбэрэлт үүсгэдэг зүйлийг цамцанд маань байрлуулаад буудахад яг л бодит мэт цамц зад татагдан тэр бүү хэл нэг талын чих хэсэг юм сонсох оо болиод шоконд ороод гэнт нарийхан дуугаар “ээжээ” гэж орилоод л тийм асуудлууд гарсан. /инээв/ Мөн өвөл онгоцны буудал дээр авсан зураг авалт амаргүй байсан. Учир нь үзүүлэх гээд байгаа цаг хугацаа маань өвлийг харуулаагүй учраас нимгэн хувцастай нэг дан өмдтэй зогсоод авхулсан. Хэдийгээр кино зураг авалтын хөндлөнгөөс ажиглахад амархан хийгдээд багйаа юм шиг харагддаг ч хэд дахин оролдож байж нэг план, дубль гардаг. Тэр зураг авалт дээр зуны ботинктой -30 градусын хүйтэнд өөрийгөө даарсан гэдгийг харуулахгүй “Cool” байх ёстой байсан учраас их хичээсэн. Онгоцноос машин руу шилжин сууж байгаа тэр таван минутын хоорондох үйл явдлыг авахын тулд бид таван цаг нухалж суусан. Тэгэхэд л маш их даарч үзсэн дээ.
-Гадаадад бас зураг авалтууд үргэлжилсэн гэсэн шүү дээ?
-Миний хэд хэдэн сценийн зураг авалтууд Хонконгт хийгдсэн. Тэнд мэдээж маш гоё газруудыг сонгон зураг авалтаа хийсэн. “Big Budda” гээд Хонг-Конгын хамгийн өндөр уулан дээр байдаг хамгийн том бурхан байдаг газарт зураг авалтаа хийсэн. Түүний орой дээр гарахын тулд 30 минут цахилгаан шатаар дээшээ явдаг. Цахилгаан шатан дотор суугаад явж байхдаа кино зураг авалтаа хийж бүх зүйлийг амжуулсан байгаа. Тэр цахилгаан шатны шал нь бол шил, 100 давхарын дайтай өндөрт гарсан. Тэгээд цахилгаан шатан дотор 7-8 л хүн багтдаг. Бид зураг, гэрлийн хүн гээд кино группын найман хүнтэйгээ орсон. Би л ганцаараа буланд хамгийн том зай эзлээд сууж явсан даа. Тэр аялал маань дээш орой дээр очоод зураг авалт цааш үргэлжилсэн. Киноны зураг авалт тэр чигээрээ сонирхолтой, адал явдал ихтэй байсан.
"Big Fish" киноны трэйлэрийг ЭНД дарж үзнэ үү.