Сүүлийн жилүүдэд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолдоо хөтлөгдсөн монгол иргэд хар тамхины хэрэгт холбогдох болсон билээ.
Тухайлбал, БНХАУ-ын Тэнжиний боомтоор 200-800 гр хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан монголчуудын талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байсан.
Уг хэрэгт холбогдсон таван монгол иргэн өнгөрсөн есдүгээр сард баригдсан билээ. Тус улсын ардын шүүхээр тэдгээр иргэдийн хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүсэн байна. БНХАУ-ын шүүхээс биедээ 800 гр героин залгиж хил давах гэж оролдсон Б-д цаазаар авах ял оноосон аж.
Харин иргэн Б, Н нар эмэгтэй хүн учраас насаар нь хорих ял, Г, Ц нарыг 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэн байна. Тэд 200-800 гр хар тамхи залгиж хил гарах гэж байгаад баригдсан байна.
Ж.Отгон
Эх сурвалж: http://www.mminfo.mn/