Өчигдөр ОХУ-ын нийслэл Москвагаас 80 километрийн зайтай оршдог Егорьевск хотын нэгэн хувцасны үйлдвэрт гал гарч, тэнд ажиллаж байсан 14 Вьетнам ажилчин нас барж, нэг Вьетнам ажилчин маш хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Одоогоор шинжээчид гал гарах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
ОХУ-ын үйлдвэр, аж ахуй нэгж, албан байгууллагууд галын аюулгүйн ажиллагаа сайн хангадагггүй хайхрамжгүй байдлаас болж гал, түймэр гарах нь элбэг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд 12 мянга гаруй хүн галын улмаас амь насаа алджээ.
Б.Анхтуяа