Москвагийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Москвагийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан, албан хаагчид, Москва хотноо ажиллаж буй монголын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд, суралцаж байгаа оюутнуудын төлөөлөл 1930-1940 онуудад ЗХУ-ын /хуучин нэрээр/ нутагт улс төрийн хилс хэрэгт өртөж амиа алдсан монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын ойролцоох Бутово сууринд дахь Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөв.

Цэцэг өргөх арга хэмжээний үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх С.Банзрагч хэлмэгдэгсдийн үйл хэрэг, хувь заяаг дурсан үг хэлж, тэдний гэгээн дурсгал, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан гавьяаг хүндэтгэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж