Бичил уурхайчид даатгалын тухай мэдээлэл авна

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Бичил уурхайчид даатгалын тухай мэдээлэл авна

Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут, Жаргалант, Баян-Овоо сумдад хувиараа олборлолт хийдэг иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар мэдлэг олгох сургалтыг есдүгээр сарын 6-наас 13-ны өдрүүдэд хийж байна. Сургалтыг цаашид есдүгээр сарын 17-наас 24-ний өдрүүдэд Хэнтий  аймгийн Цэнхэрмандал, Баян-Адрага, Норовлин, Батноров, Бэрх сумдад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тухай албаныхан мэдээлж байна.

Уг сургалтаар “Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, Нийгмийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээ, бичил уурхайчид сайн дурын даатгалд хамрагдахын ач холбогдлын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж