Сонгодог жүжигт саатсан ховор зочид

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Сонгодог жүжигт саатсан ховор зочид

“ТВ Коктейль” хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдөр УДБЭТ-ын тайзнаа “Хоёр ертөнцийн буудал” анхны драмын жүжгийнхээ нээлтийг хийж, урлаг, соёлын алдартнуудын хөлд дарагдсан билээ.

Сонгодог драмын жүжгийг үзэж сонирхохоор тэр бүр олны өмнө гараад байдаггүй урлаг, соёлын ховор одод чуулсан юм. Эрхэм зочдын дунд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ирсэн нь олны анхаарлыг яах аргагүй татаж байлаа.

Тэрбээр саяхан "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нартай хамтран бүтээсэн “Мөнх хөх тэнгэр” цомгоо худалдаанд гаргасан бөгөөд энэ намар тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн зочдын дунд “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ, хамгийн отгон театрынхан болох “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид гэр бүлийнхээ хамт, УДЭТ-аас Төв аймгийн “Монгол туургатан” театрт уригдан ажиллаж байгаа Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар охиныхоо хамт, “Black Box” театрын захирал, найруулагч Д.Мягмар, “Шинэ өнгө” продакшны жүжигчин, найруулагч  О.Бат-Өлзий, “Захиалгат инээд” хамтлагийнхан, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, мөн тус хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар, найруулагч, жүжигчин Д.Галхүү, эхнэр УДЭТ-ын жүжигчин Т.Хулангийн хамт гээд ховор зочид чуулсан юм.

Г.ДАША









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж