БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гадаа өнгөрсөн шөнө 500 хүн хоножээ. Энэ нь өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгос руу гэрээгээр ажиллах иргэдийг дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст  бүртгэж эхэлсэнтэй холбоотой юм. Гадаадад ажилах хүч илгээх төвд БНСУ-ын талаас  3100 хүн ажиллуулах санал ирсэн байгаа. Бүртгэлийн ажил хоёр өдөр үргэлжлэх ч иргэд  ийнхүү хонон өнжин дугаарлаж эхэлжээ. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гадаа бүртгүүлэх хүсэлтэй иргэд шөнөдөө дугаарлаагүй ч өнөөдөр өглөөний 05.00 цагт 200 орчим иргэн бүртгүүлэхээр ирсэн тухай мэдээ байна. Бусад дүүргүүдэд мөн адил дугаарласан иргэдийн дараалал их байгаа гэнэ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж