Дундговийн наадмаар олгосон цолуудыг хүчингүйд тооцлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Дундговийн наадмаар олгосон цолуудыг хүчингүйд тооцлоо

Есдүгээр сарын тавны өдөр МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдав. Хуралд 11 тэргүүлэгчээс 10 нь оролцсон агаад тэргүүлэгч Д.Сэрээтэр хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаа ирж амжаагүй тул саналаа бичгээр ирүүлжээ.

Дундговь аймгийн баяр наадмыг улсын цолтой бөхчүүд очин хэрхэн үймүүлсэн тухай орон нутгийн ард түмний гомдол, уг барилдаанд оролцсон зарим бөхчүүдийн яриа, баяр наадмын хууль зөрчсөний баримт болох барилдааны дүйз, хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүдийг үндэслэн уг асуудлыг Тэргүүлэгчидийн хурлаар авч хэлэлцэн тэргүүлэгчдийн олонхийн саналаар дараах шийдвэрийг гаргалаа.

1.
Дундговь аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны оноолтыг эрэмбэ зөрчин, буруу хийсний дээр тав  давсан 16 бус 17 бөх шөвгөрснөөр үлдээж, Үндэсний баяр наадмын тухай хуулийг ноцтой зөрчсөн тул уг наадамд шинээр цол хүртсэн бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцож, хуучин эрэмбээр нь барилдуулахаар шийдвэрлэв.

2. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулан хууль санаачлагчдад хүргүүлэхээр болов.

3. Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ыг нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 5-7 нд зохион байгуулахаар тогтов.


ИЙМ Л НААДАМ БОЛЖ…

Дундговь аймаг баяр наадмаа 2012 оны долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Та бүхэнд барилдааны дүйзийг дөрвийн даваанаас хүргэж байна. Тус наадамд улсын цолтой 40 гаруй бөх очин барилдсанаас ихэнх нь уг “будлиан”-д ямар нэгэн хэмжээгээр оролсон нь доорхи дүйзээс харагдаж байна. Энэ нь оноолт ч биш, амлалт ч биш болсныг хэн ч хараад ойлгох биз ээ. Барилдааны оноолтыг жаяг дэгийн багийнхан биш улсын харцага Л.Пүрэвжав, М.Батжаргал нар гардан хийснийг тэнд байсан олон хүн хэлж байна. Энэ булхайтай байдлыг эсэргүүцсэн у.х Т.Мөнгөнцоож дөрвийн даваанд барилдалгүй хаяж явсан аж. Аймгийн наадамд очиж дураараа дургиж буй нэр бүхий улсын цолтнууд бүхэл бүтэн аймгийн наадмыг ард түмэнтэй нь хамт доромжлоод зогсохгүй баяр наадмын тухай хуулийг зөрчиж 17 бөх шөвгөрүүлсэн агаад дараагийн даваанд шинээр аймгийн начин цол хүртсэн с.з Банзрагч гэх залууг дүйзээс хасаж бусад 16 бөхөө барилдуулжээ. Та бүхэн хэн хэнтэй хэрхэн барилдсаныг уг “дүйз”-ээс харна уу.

2012.07.29-30

    Дөрвийн даваа

1.Д.Баасандорж у.з – Б.Хашбат а.а Бу
2.М.Өсөхбаяр у.з    – Б.Эрдэнэбаяр а.з Сэ
3.Д.Амгаланбаатар у.з – Б.Бат-Эрдэнэ а.х Ду
4.Б.Соронзонболд у.з – Т.Мөнхзаяа с.з Ду
5.Л.Пүрэвжав у.х     – Н.Мандахбаатар с.з Ду
6.Т.Мөнгөнцоож у.х – Н.Адъяабат а.а Ар /бөхчүүд худал унасан тул у.х Т.Мөнгөнцоож барилдааныг орхин явжээ/
7.Т.Өсөх-Ирээдүй у.х – Ж.Наранбаатар а.а Өв
8.М.Батжаргал у.х    – Ц.Отгонбат с.з Ар
9.М.Жамъянпүрэв у.н – Х.Энхчулуун с.з Өв
10.И.Ёндонсамбуу у.н – Б.Чимэдвандан с.з За
11.Ц.Цогтжаргал у.н – Н.Наранбаяр с.з Ду
12.Ц.Лхагвасүрэн у.нЦ.Хадбаатар а.н Хо
13.Ж.Отгонбаяр у.н – Г.Ганжад а.а Тө
14.Б.Чинзориг у.н    – Д.Дэлгэрбат а.а
15.Ш.Жаргалсайхан у.н – П.Батсүх а.н За
16.Б.Гончигдамба у.н – Ц.Бямба-Очир а.х Г.А
17.Б.Адъяахүү у.н    – Э.Даш с.з Ду
18.Н.Бүрэнбаатар у.н – Д.Цэнгэлбат с.з Ду
19.Д.Пэрэнлэйдорж у.н – П.Жавхлантөгс с.з Ар
20.Г.Олзгэрэл у.н    – Г.Баяржавхлан а.н Ду
21.Ду.Батбаяр у.н    – Банзрагч с.з Ар
22.Л.Гантулга у.н     – Х.Батбаяр а.х Ду
23.Н.Батзаяа у.н    – Ч.Цогтбаатар с.з Ду
24.Ч.Баянмөнх у.н– Х.Гантулга а.н Өв
25.Б.Заяамандах у.н- С.Миарагчаа с.з Ду
26.Б.Батмөнх у.н    – У.Мөнхчулуун с.з Ду
27.М.Эрдэнэбат у.н- Б.Чинбат с.з Ар
28.Б.Сангисүрэн у.н- С.Дашдондов с.з Ду
29.А.Батмөнх у.н    – С.Очирсүх с.з Ду
30.Б.Амарзаяа у.н    – Л.Шинэбаатар а.а Ар
31.Ц.Одбаяр у.н    – Л.Батзориг а.з Өв
32.Р.Пүрэвдагва у.н – Л.Цэрэнтогтох а.а Г.А
33.А.Алтанхуяг а.а – Б.Батдорж а.а Өв
34.А.Саруулсайхан а.а – Т.Занданбат а.з Ду

  
 Тавын даваа

1.Д.Баасандорж у.з – Х.Энхчулуун с.з Өв
2.М.Өсөхбаяр у.з    – Ц.Хадбаатар а.н Хо
3.Д.Амгаланбаатар у.з – У.Мөнхчулуун с.з Ду
4.Б.Соронзонболд у.з – Банзрагч с.з Ар
5.Л.Пүрэвжав у.х    – А.Саруулсайхан а.а Ду
6.Т.Өсөх-Ирээдүй у.х – Ц.Одбаяр у.н
7.М.Батжаргал у.х    – П.Жавхлантөгс с.з Ар
8.Ц.Цогтжаргал у.н     – Б.Чинбат с.з Ар
9.Ж.Отгонбаяр у.н     – Д.Цэнгэлбат с.з Ду
10.Б.Чинзориг у.н     – С.Миарагчаа с.з Ду
11.Ш.Жаргалсайхан у.н –Г.Баяржавхлан а.н Ду
12.Б.Гончигдамба у.н – Б.Сангисүрэн у.н
13.Л.Гантулга у.н    – Э.Даш с.з Ду
14.Н.Батзаяа у.н – Б.Чимэдвандан с.з За
15.Ч.Баянмөнх у.н– Н.Адъяабат а.а Ар
16.А.Батмөнх у.н    – Б.Амарзаяа у.н    
17.А.Алтанхуяг а.а- Л.Цэрэнтогтох а.а Г.А

    Зургаагийн даваа

1.М.Өсөхбаяр у.з    – Э.Даш с.з Ду
2.Л.Пүрэвжав у.х    – Б.Чинбат с.з Ар
3.Т.Өсөх-Ирээдүй у.х- Г.Баяржавхлан а.н
4.Б.Гончигдамба у.н – Б.Чимэдвандан с.з
5.Ч.Баянмөнх у.н    – Д.Цэнгэлбат с.з Ду
6.Б.Амарзаяа у.н -П.Жавхлантөгс с.з Ар    
7.А.Алтанхуяг а.а    – Х.Энхчулуун с.з Өв
8.У.Мөнхчулуун с.з– С.Миарагчаа с.з Ду
9.Банзрагч с.з Ар    – хаачив?

    Долоогийн даваа

1.М.Өсөхбаяр у.з    – Б.Чимэдвандан с.з
2.Л.Пүрэвжав у.х    – У.Мөнхчулуун с.з
3.Ч.Баянмөнх у.н    – Г.Баяржавхлан а.н
4.Б.Амарзаяа у.н    – А.Алтанхуяг а.х.а

    Наймын даваа

1.М.Өсөхбаяр у.з    – Г.Баяржавхлан а.н
2.Л.Пүрэвжав у.х    – Б.Амарзаяа у.н

    Есийн даваа

1.Л.Пүрэвжав у.х    – Г.Баяржавхлан а.н

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж