Лалын ертөнцийг эвлэрүүлэх санал тавив

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Лалын ертөнцийг эвлэрүүлэх санал тавив

“Аль-Каида” сүлжээний лидер Айман аль-Завахирийн бага дүү Мохамед аль-Завахири Барууны орнууд мусульман нарыг эвлэрүүлэх төлөвлөгөө боловсруулснаа тэр CNN телевизээр ярихдаа хэлжээ.

Мохамед аль-Завахирийн хэлснээр, тэр ахтайгаа “үзэл суртлаар салшгүй” холбоотой учир тэр өөрөө ахыгаа ятгаж чадна, ах нь түүний үгийг авна гэдэгт найж байна гэв. Гэхдээ түүний санаачлага хэт даврагч исламистуудын шүүмжлэлийг гаргаж болох талтайг тэр хэлжээ.

Зургаан хуудастай энхийн гэрээний төсөлд нь тодорхой нөхцлөөр 10 жилийн эвлэрэлийн гэрээ байгуулж болох гэнэ. Нөхцөлд нь АНУ ба барууны бусад орнууд исламын нутаг дэвсгэрт цөмрөн орохгүй байхаас гадна АНУ-д лалын бүх хоригдлыг чөлөөлөх, мусульман орнуудын боловсролын системд хутгалдахгүй зэрэг санаа оржээ. Лалынхан АНУ ба барууны ертөнцийг өдөөн хатгахаа зогсоохоос гадна АНУ ба барууны ертөнцийн хууль ёсны сонирхлыг мусульман орнуудад хангах ёстойг тэр төсөлдөө бичсэн байна.

Мохамед аль-Завахири 1999 онд Египетийн ерөнхийлөгч Анвар Садатыг хөнөөхөд оролцсон хэргээр баригдсан байв. 2011 онд тэр шоронгоос суллагдаад дахин баривчлагдсан байв. Энэ жилийн хавар түүний терроризмын хэргийн ялыг хэрэгсэхгүй болгосноор тэр бүрэн суллагдсан байна. Айман аль-Завахири нь 2000 оны эхнээс “Аль-Каида” бүлэглэлийн хоёр дахь хүн гэгдэж байгаад бин Ладеныг устгасны дараа “Аль-Каидагийн” лидер болжээ. Өмнө нь тэр Египетийн “Исламын жихад” бүлэглэлийг толгойлж байсан юм. Айман аль-Завахирийг Нью-Йоркийн 2001 оны есдүгээр сарын аллагын зохион байгуулагчдын нэг гэж үздэг.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж