Кураш бөхийн өсвөр, залуучуудын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Кураш бөхийн өсвөр, залуучуудын УАШТ болно

Монголын кураш бөхийн холбооноос өсвөр, залуучуудын УАШТ-ийг өнөөдөр “Тэмүүжин” спорт сургалтын төвд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн УАШТ-нд арван байгууллагын 200 гаруй тамирчид оролцох бөгөөд өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 14 жинд, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15 жингийн аваргууд өнөөдөр тодрох аж.

Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх аравдугаар сарын 25-28-нд Англи улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцох эрхийг авах юм байна.

Монголын кураш бөхийн холбооны 11 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 23 дэлхийн аваргатай болоод байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж