Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 17

Тавдугаар сарын 17-ны баяр

Норвегийн Үндсэн хуулийн баярын өдөр. Тус орны албан ёсны нэр нь Норвегийн вант улс, норвегиар Kongeriket Norge гэх ба “конгэрикэт но́ргэ” гэж дуудагддаг. Англи хэлээр Kingdom of Norway гэнэ. Хойд Европын энэ улс Скандинавын хойгийн баруун ба хойд хэсэгт байрладаг.

Өдрийн ишлэл

“Спортингийн баталсан Үндсэн хууль ба бусад хуулинд харшлахгүй бол вантан зарлиг гаргаж, болиулах боломжтой”
(1814 оны тавдугаар сарын 17-нд батлагдсан Норвегийн анхны Үндсэн хуулиас)
Норвеги өмнө нь бие даасан улс байсангүй. Данийн вангууд Норвегийг 1380 оноос захирч байгаад Шведтай хийсэн дайнд 1814 онд ялагдсаны дараа Шведын мэдэлд орсон байлаа. Гэхдээ норвегиуд энэ шилжилтийн хугацаанд Төрийн чуулганы депутатуудыг цуглуулж амжаад тэд Эйдсволл хотноо Үндсэн хуулиа батлан Үндсэн хуульт  вант улс болжээ. Шведын ван Норвегийн шинэ захирагч болсон учир тэр хуулийг нь хүлээн авахаас өөр аргагүй болжээ.

Мэдээллийн нийгэмлэгийн олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2006 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан тогтоолынхоо дагуу энэ өдрийг Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр болгожээ. Энэ өдөр программистууд системийн захиргааныхан ба интернэт провайдерүүд, вэб дизаинчид, интернэт  хэвлэлийн редакторууд ба мэдээллийн технологийн салбарын хүмүүс мэргэжлийн баяраа тэмдэглэж байна.

Гомофобитай тэмцэх олон улсын өдөр

“Гомофобия” (Homophobia: грекийн homоs —ижил ба phоbos — айдас)  гэсэн нэр нь саяханаас 1972 оноос гарч иржээ. Үүнээс өмнө өнөөгийн гомофоби нь гомосексуалистуудыг үзэн ядаж тэднийг гадуурхан айх нийгмийн хэм хэмжээ байсан юм. Анх удаагаа  “гомофоби” гэх нэр томъёог сэтгэл зүйч Жорж Вайнберг гаргаж иржээ.

Үйл явдал

1801 ОН. Санкт-Петербургийн Марсын талбайд Оросын аугаа жанжин А.В.Суворовт зориулан босгосон хөшөөний нээлт болжээ. Бүхий л насандаа ганц ч удаа ялагдал хүлээж үзээгүй А.Суворовт зориулсан хөшөөг босгох саналыг I Павел хаан гаргажээ. Анх удаагаа Оросын түүхэнд амьд хүнд хөшөө босгосон нь энэ болжээ.

1861 ОН. Лондоны  Кингз-колледжид 1861 оны тавдугаар сарын 17-нд Шотландын физикч Жеймс Максвеллын (1831–1879) арга техникээр боловсруулсан анхны өнгөт гэрэл зургийг нийтэд танилцуулжээ.

1920 ОН. 1919 оны аравдугаар сард нээгдсэн дэлхийн анхдагч нарын нэг Нидерландын KLM /Эзэн хаантны нисэхийн компани/ нисэх компани энэ өдөр Амстердам-Лондонгийн нислэгийн тогтмол замыг нээж анхны нислэг хийсэн байна.

1970 ОН.
Норвегийн жуулчин Тур Хайердал папирусан завь “Ра-2”-оор Атлантын далайг туулах аялалд гарлаа. Завийг энэтхэг мастерууд бүтээсэн ба энэ аялалаар Тур Хейердал эртний африк хүмүүс ийм завиар Америкт очиж байсан гэдгийг батлахаар шийдсэн юм. Анхны ийм аялал нь жилийн өмнө эхлээд  завь нь замынхаа дунд живснээр амжилтгүй болж байлаа. Хоёр дах аялал 57 хоногийн дараа Барбадосын арал хүрснээр амжилттай төгсчээ.

1988 ОН. Москвагийн Кремлийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байгаад “Кремлийн эрдэнэсийн их олдвор” гэж нэрлэгдэх болсон 300 гаруй эд зүйлс олжээ. Эдгээр түүхийн үнэт олдворууд 1238 оны үеийнх байжээ.

2002 ОН. Хүү нь Европын орнуудын олон нутгийн музейгээс зураг урлал хулгайлж байсныг мэдсэн хөгшин эх нь Страсбург хотын сувагт хоёр тэрбум евроны үнэтэй 172 зургийг урж тасдан живүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж