Асар хурдтай “давхиж” байсан Хятадын эдийн засгийн удаашрал Азийн орнуудад доргилт өгөх, ялангуяа Монголын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаад буй юм. Сөрөг хүчин Засгийн эрхийг авсанд хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалтай, татвар бүрдүүлэгчдийн зүгээс эрх баригчид ямар тоглоомын дүрмээр тоглохыг нь харзнаж байна. Инфляци бараг л 15 хувьтай гарсан нь цаашдаа Монголын эдийн засаг яах бол гэсэн айдсыг ч иргэдэд төрүүлээд буй. Тиймээс Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай уулзаж, Монголын эдийн засагт өрнөж буй асуудлууд, наашилж буй хямралын бараан сүүдрээс хэрхэн хохирол багатай давж болох талаар ярилцсан юм.
-Хятадын эдийн засгийн удааширал Монголд хэрхэн нөлөөлөх бол. Евро бүсийн өрөөс улбаатай дэлхийн эдийн засгийн хямрал, үер усны гамшгаас болсон хүнсний хомсдол, Монголын гадаад зах зээлийн гол түнш болох өмнөд хөршийн эдийн засгийн асуудлаас холуурхан тойроод гарах боломж бидэнд байгаа болов уу?
-Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ. Ноднин өдийд л яаж бялхаж, цалгиж байлаа даа. Гэтэл өнөөдөр ямархуу байдалд эдийн засаг маань орчихоод байна вэ. Хятадын эдийн засгийн өсөлт саармагжихад л энэ нь Монголд яаж нөлөөлж байгааг бид бүгд харж байна. Ярьж байна. Нүүрсээ хүрзээд цагаан хэрэм давуулж шидэх нь эдийн засгийн өсөлт биш ээ. Монголын ирээдүй биш ээ гэж өчнөөн л хэлсэн. Харамсалтай нь өмнөх эрх баригчид үүнийг авч хэлэлцээгүй л дээ. Хятадын эдийн засгийн хямрал зүүн Азийн орнуудын эдийн засгийн хямралыг давтаж байна. Тайланд, Тайвань, Сингапур, Вьетнам гээд Азийн бар, луунууд чинь 1990-ээд оны үед өнөөгийн Хятад шиг эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж байсан юм. Харамсалтай нь 1997 онд Азийн эдийн засгийн хямрал болж, бар, луунуудын эдийн засаг хэцүүдсэн. Эндээс юу гэсэн дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл, бар, луу байлаа ч асар өндөр хурдацтайгаар өсч буй эдийн засгийн өсөлт урт удаан хугацааг хамарч чаддаггүй юм байна гэсэн ойлголтод л хүрсэн хэрэг. Хятад маш том зах зээлтэй. Хэрвээ энэ улсын эдийн засаг хямарсан тохиолдолд том зах зээлээ дагаад том уналтад орох нь гарцаагүй. Том зах зээл өөрөө том эрсдэл дагуулдаг, эргэж сэхээ автлаа урт удаан хугацаа шаарддаг юм. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн асуудал гинжин урвалд орох аюултай байдалд орчихоод байгаа. Европ тив тэр чигээрээ донсолж байна. Европын донсолгоо Хятадыг доргиож, Хятадыг дагаад Ази тив уналтад орох хэцүүхэн үе ирчихээд байна. Өнөөдөр дэлхийн орнуудаас эдийн засаг нь арай жаахан тогтвортой байгаа нь хойд Америк л байна. Гэтэл хойд Америк нь Монголоос дэндүү хол байна шүү дээ. Монголын эдийн засаг тэр чигтээ Хятадын хамааралд орсон. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг бол уул уурхай. Уул уурхай нь Хятадаас бараг 100 хувь шахуу хамааралтай болчихоод байна шүү дээ.
Өөрөөр хэлбэл, зэс нүүрсээ монголчууд Хятадын том зах зээлд шахаж байна. Дэлхийн зах зээлд зэс нүүрсний үнэ уналаа, Хятадын худалдан авалт буурлаа л гэвэл Монголын эдийн засаг хэцүүднэ. Харин бид яалаа.
-Яасан гэж. Дэлхийн зах зээлд дэх ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт монголчуудаас хамааралгүй шүү дээ?
-Монголын өмнөх Засгийн газар уул уурхайгаас орж ирсэн баялгаа зүгээр л цацсан. Иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг өгөөд, оюутнуудыг цалинжуулаад л. Ингэж болохгүй гэдгийг анхааруулсаар байсныг ердөө ч тоогоогүй. Эцэс сүүлдээ Монголын хэтэвч хоосорсон. Одоо мөнгө алгаа цалин өгөхөө больё гэвэл оюутнууд нь бослого гаргах байлгүй. Иргэддээ бэлэн мөнгө тарааснаас болоод нөгөөдүүл нь бэлэнчлэх сэтгэлгээтэй, ажил хийж мөнгө олох дургүй хүмүүсээр л энэ улс дүүрчихсэн шүү дээ. Хавтгайруулсан халамж өгөхийн оронд эрчим хүч, дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулсан бол өдийд мөнгөгүйн зовлонг эдлэхгүй л байсан даа. Монгол баялгийн ханиад хэдийнэ тусчихсан. Одоо бүр ханиад нь улам лавшрах биз.
-Тэгээд яаж Монгол мөнгө олж, хямралыг ядаж л хохирол багатай давах вэ. Энэ удаагийн хямралд Монголын эдийн засаг нэрвэгдэх юм бол дахин бостлоо нэлээд хугацаанд дээлээ чанга бүслэх хэрэг гарна гээд байх юм. Н.Алтанхуягийн Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та бодож байна вэ?
-Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын алдааг засахын тулд нэлээд махийхаас өөр зам үлдээгүй. Архи тамхины Онцгой албан татварыг нэмсэн нь зөв гэдэгтээ би санал нэг байгаа. Харин шатахууны татварыг зөв зохицуулалтаар нэмэхгүй бол хэцүүднэ. Мэдээж, нэг хэсэг хугацааны дараа дэлхийн эдийн засаг сэргэж л таарна. Монголын ашигт малтмал дахиад үнд орж л таараа. Гэхдээ тэр болтол дээлээ чанга бүслээд хүлээж суух хэрэггүй. Дотооддоо байгаа бололцоо боломжоо шавхах ёстой. Толгой тархи, гар хөлөө зэрэг ажиллуулах хэрэгтэй байна. Тодорхой хэлэх юм бол дотооддоо юм хийдэг баймаар байна. Шатахуун дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл гадагшаа урсч буй валютын урсгалыг дотооддоо тогтоож болно шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих ёстой. Монополиудын монополь үнэ тогтоодог байдлыг халах ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгоод энэ нь хөгжөөд эхэлбэл нэг улсын эдийн засаг хямарлаа гээд салхи дагаад намирдаг туг шиг байхаа болино. Нөгөөтэйгүүр эдийн засгаа хөгжүүлэхийг хүсвэл эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх үеэс л төр анхаарал хандуулах ёстой?
-Эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх цагаас нь төр анхаарлаа гэж бодьё. Энэ тэгээд эдийн засгийн хөгжилд ямар хамааралтай юм?
-Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс төр анхаарч, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй хүн болгоход санаа тавих ёстой. Зөв хүмүүжил, зөв боловсрол авсан хүүхэд хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй. Эх орноо худалдахгүй, мөнгөний төлөө эцэг эхээ худалдахаас ч буцахаа больсон тийм муухай зан суухгүй. Хүн амынхаа эрүүл мэндийг хангана гэдэг эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт юм. Ажил хөдөлмөр хийе гэсэн хүмүүсийг боломжоор хангах хэрэгтэй. Өнөөдөр ажил хөдөлмөр хийе бүтээе гэсэн хүмүүсийг нас зүсээр нь хязгаарлачихаад байна. Ахмад настай байлаа ч гэсэн тэр хүн хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байж болно шүү дээ. Төрийн олон хүнд сурталтай аппаратуудыг цөөлмөөр байна. Шинэчлэлийн Засгийн газар эрүүл, зөв бодолтой, сайхан сэтгэлтэй Монгол хүнийг бий болгох ёстой. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, бусад намын мөрийн хөтөлбөрт тусгасан Монголын эдийн засаг, нийгэмд, иргэдэд хэрэгтэй гэснийг ч мөн адил хэрэгжүүлэх хэрэгтэй. Хятадаас орж ирдэг хортой хоолс хүнс, хувцас хунарыг болиулмаар байна. Монголын иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх.Цаашлаад зөв бодолтой, зөв сэтгэлгээтэй иргэдтэй байж гэмээнэ улс орон зөв хөгжих юм.
-Зарим хүмүүс шүүмжилж байна л даа. Н.Алтанхуягийн Засгийн газар томилгоо ярьсаар байгаад багагүй хугацааг үдлээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрын бодлогыг хүлээгээд хүлээлтийн байдалд орчихоод байна аа гэж?
-Томилгоо ярихгүй яах юм. Томилгоогоо зөв хийж байж улс орны асуудал зөв замаар явна. Хэвлэлийнхэн л хов жив болгоод байгаа болохоос. Томилгооны цаана маш их бодлого явагдаж байгааг та бүхэн ойлгох ёстой. Мэдээж, аль ч улс оронд Засгийн эрх барьж байгаа нам солигдохоор хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд ордог. Ардчилсан нам засгийн эрх авсан болохоор хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихсон юм биш. Н.Алтанхуяг гэдэг ганцхан хүний асуудал биш. Энэ чинь улс орон зөв замаар цаашдаа хөгжих үү үгүй юу гэдэг том сорилтын өмнө л Монгол Улс ирчихээд байгаа. Би Ардчилсан нам томоохон сорилттой тулгарч байгаад өмнөөс нь сэтгэл түгшиж л байна. Гэхдээ тэдэнд итгэж байгаа. Уул уурхайн бодлого зөв тогтвортой байвал том хөрөнгө оруулалт хийгддэг. Харин уул уурхайн бодлого нь тогтвор муутай, томоохон хөрөнгө оруулагчид руугаа сав л хийвэл ноцоод байвал тэд Монголыг шантаажчин юм байна л гэж ойлгоно. Бурхан гуйсан ч газар шорооноосоо өгөхгүй гээд гадаадын хөрөнгө оруулагчидаа хөөчихвөл Монгол Улс хөгжихгүй ээ. Том хөрөнгө оруулагчид чинь том бодлоготой, соёлтой байдаг. Харин гадаадынхантай нийлсэн жижиг гарын луйварчидтайгаа л тэмцэх хэрэгтэй байгаа юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг эргэж харахыг Ерөнхий сайдаас шаардсан. Оюутолгойн гэрээг буцаах нь Монгол Улсад ашигтай юу?
-Би бүр гайхаад байгаа юм. Иргэний хөдөлгөөний нөхдүүд ийм шаардлага тавьсан бол хэдэн төгрөгийн төлөө шантааж хийж байна даа л гэж бодох байлаа. Харамсалтай нь Монголын парламентийн нөхдүүд ийм шаардлага тавиад байгаа юу гэж ч ойлгохоо мэдэхгүй л байна. Оюутолгой их том хөрөнгө оруулалттай болохоор тэгээд байгаа юм болов уу. Монгол Улс Оюутолгойтой ноцолдоод, тэдэнтэй хийсэн гэрээгээ буцаавал дэлхийд ёстой шараа болох байлгүй. Монгол Улс тогтворгүй, найдваргүй, шантаажчин юм байна гээд томоохон хөрөнгө оруулагчид үргэчих биз.
Харин жижиг гарын Монголын газар нутгийг сүйдэлж байгаа нөхдүүдийг чангалах ёстой. Гадаадын тэнэмэл нөхдүүдтэй нийлсэн монголчууд Монголыг аймаар сүйдэлж байна шүү дээ.Хээрийн нохойтой нөхөцсөн гэрийн нохой ямар аюултай хортой байдаг билээ. Яг монголчууд маань ийм л болчихоод байна. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, акул компанийнхаа хувьд “Рио Тинто”-той хамтарч ажиллах нь зөв гэж бодож байна. Тэдний хөрөнгө оруулалт нь дуусаагүй, боловсруулах үйлдвэрээ ч барьж амжаагүй, байхад бид ажлыг нь хийлгэхгүй байж болохгүй. Тэд том хөрөнгө оруулагчийнхаа хувьд нэр төрөө баастсан муухай юм хийхгүй байх. Харин Монголын хуулийг гууль болгоод байгаа, байгаль экологийг нь хорлон сүйтгээд байгаа, нөхөн сэргээлт хийдэггүй “жулик”-уудтай тэмцэх юм бол том хөрөнгө оруулагчид “овоо доо, монголчууд чинь бас дажгүй юм байна” гэсэн ойлголттой болох байх. Монголд том хөрөнгө оруулагчид хэрэгтэй болохоос жижгүүд хэрэггүй. Тэр тусмаа нинжа нар бүр ч хэрэггүй. Би яагаад Монголын төр нинжа нарыг өөгшүүлээд байдгийг нь ойлгодоггүй юм. Гэнэт алт олсон хүн мөнгөндөө “солиорчихдог”. Гэнэт их мөнгөтэй болсон хүн солиотой байдаг. Монголд ийм солиотнууд олон байна шүү дээ. Мөнгө бодсон, мөнгөнд шунасан нөхдүүдээр Монгол дүүрсэн. Ийм байхад юун аюулгүй байдал, юун зөв хөгжил вэ.
-Та түрүүнд хэллээ төрийн аппаратыг цөөлөх хэрэгтэй гэж. Тэгвэл олон хүн ажилгүй болж, ажилгүйчүүдийн эгнээд шилжих байх даа?
-Төрийн аппарат олдлоо гээд Монгол Улс хөгжсөн үү. Өнгөрсөн хугацаанд төр улам нь томорч, данхайгаад л, цалин нь нэмэгдээд, зарлага нь өсөөд л байсан. Гэтэл Монгол Улсад авлига нэмэгдээд л, хүнд суртэл ихсээд л байсан шүү дээ. Би төрийн албан хаагчдыг мэдлэг чадвараар нь өрсөлдүүлээд шалгалтад тэнцээгүй нэгэнд шулуухан баяртай гэж хэлэх ёстой л гэж бодож байгаа. Олон хүн тэжээлээ гээд Монгол Улс сайжрах байсан бол аль хэзээний сайжрах байсан. Харин ч төсвийн мөнгийг идэж уугаад, мөрөөрөө бизнес хийх гэсэн нэгнийг дарамталж мөнгө саах л хэрэгсэл болоод хувирчихсан шүү дээ. Төрийн албан хаагчид үнэндээ өлөн нүдтэй л нөхдүүд байдаг. Гар харсан, мөнгө горьдсон. Ийм хүмүүсийг халаад жинхэнэ юм хийдэг, юм хийх хүсэлтэй хүмүүсийг орондньтавих ёстой. Ялангуяа дунд шатныхан бол бүр аймаар өлөн нүдтэй. Энэ тогтолцоог үндэсээр нь өөрчилсөн тохиолдолд Монгол Улс хөгжинө.
Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэлээ гээд зарим нөхөр ярьдаг. Өөрийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгэсэн үү гэхээс төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн бол улс орон маань арай л өөр байх байсан. УИХ-д арваад жил дархлагдсан мэт сууж байгаа нөхдүүд үнэндээ юу хийснийг мэдэхгүй л байна. Би Э.Бат-Үүл баатарыг олон хүн дэмжээсэй л гэж хүсдэг. Хийж байгаа ажилд нь битгий саад болоосой гэж. Бас Х.Тэмүүжин сайдыг, Л.Гантөмөрийг ч сайн ажиллах байх гэдэг өндөр итгэлтэй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс их юм хүлээж байгаа. Тэр хүн бол шоу хийдэг, шоуны, нэр тэрийн хойноос хөөцөлддөг хүн биш.
-Хүүхэд бүхэн сар бүр 20 мянган төгрөг өгөх тухай ярьж байна. Зарим хүмүүс бас нэг хавтгайрсан халамж гээд дүгнээд байх шиг?
-Хүүхдэд мөнгө өгнө гэдэг хавтгайрсан халамж биш. Харин иргэн бүрт сар бүхэн мөнгө өгнө гэдэг бол утгагүй. Жинхэнэ хавтгайрсан халамж. Хүүхдийн мөнгөний цаана эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих том бодлого явагдаж байгаа хэрэг. Хүүхдийг баян хоосноор нь ялгаварлах нь бүр утгаггүй. Өрх толгойлсон таван хүүхэдтэй эмэгтэй байлаа гэж бодьё. Нөхөр нь аваар ослоор амиа алдсан байж болно. Тэр хүмүүст хүүхдээ тэжээх мөнгө хэрэгтэй биз дээ. Тиймээс Архи, тамхины онцгой албан татварыг нэмж байгаа нь зөв. Архи уумаар байвал өндөр үнэтэйг авна уу, өвгөнтөө авна уу томчуудын асуудал. Харин баар, саванд шөнийг өнгөрөөж байгаа залуусыг замбараагүй архидалт багасах нэг сайн талтай.
-Махны үнэ өсөөд л байна. Махны үнийг яаж тогтоож барих вэ. Засгийн газар юу хийх ёстой юм бол. Иргэдийн хувьд махны үнэ хямдхан байгаасай л гэж хүсдэг. Даанч харамсалтай нь өдөр өдрөөр махны үнэ өссөөр л байна?
-Энд тэндгүй махны үйлдвэр барих хэрэгтэй. Малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэдэг л тийм бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Түүнээс зургаан шатны ченжийн дамжлага дамжих юм бол махны үнэ хямдрахгүй ээ. Махны үнийг хямдруулах ганц гарц нь ченжүүдийн дамжлагыг халах.
2012-09-12 202.21.105.15
ghdee hugjil bish geed uhahgu bh ni utgatai hereg bish ee. olson munguu yyund yand zartsuulah ve gedeg dr sanaa helsen bol nice bh laa.
zochin 2012-09-12 122.201.18.128
ninja naraar dalimduulj tatvar telehgui ashig oldog hagas zohion baiguulalttai buleg bii bolood udaj baigaa yum bish uu. udirdagch ni MAN-n enkhbold. ardchilsan namyn fortuna batbayar, hu namyn Chuluunbat gej sonsson yum baina…
2012-09-12 2.220.169.2
enuugeed duuren ih medegch nar.yugaa ch medehgui teneg malnuud hemjee hemjeendee dugnelt uguud,ta nariig bodwol naad hun chin mongoliin tolgoi ediin zasagch nariin neg shdee.medeej hun hunii bodol uur.tghdee awah yumiig ni awaad hayh yumiig ni hayaad hemjeendee l setgetsgee l dee
2012-09-12 202.55.180.84
EDIIN ZASAGCH HUULICHID MONGOLOOR DUUREN BNA ODOO YARIHAA BOLIOD HIIVEL YASIN BEE hUDLAA ***** PISDAA NAR
2012-09-12 202.55.180.84
Odoo nuursnees tulsh gargadag bolj bhad tenegel bainadaa tuuhiiger 70 dollaraar guij gargah ch gj gj dee archaagui turiin uviagui bodlogo gjk ene baihdaa
2012-09-12 92.224.187.13
yer n mgl-iin niit nuursnii nootsoo tootsoj uzsen uu heden jil ashiglah nootstei bugdiig n ashiglaval geed, Nuurs duussan ch oor technologi garch ireh ch odoo boltol togtson hyalbar shiidel alga manaih ch yaduu teneg uls bolhoor ter tal n udaan hogjine esvel huulna huulluulna gej tootsoolood nuursnii nootsoo bodoh heregtei, herwee hogjihgui dandaa ene chigeer yavna gevel hoich uydee tuleh nuurs uldeesen n zov shuu, Iim huiten oron nuursgui bolvol ergeed argal tuleh uu? ter boltol mal aj ahui n bh uu?
иргэн 2012-09-12 62.178.127.8
Бас л нэг их мэдэгч. хэ хэ Харж л байя юу болох нь вэ. Оюутолгойг засч залруулахад юундаа дургүйцсан их мэдэгч вэ. Тэд усыг үнэггүй хэрэглэж байгаа нь шударга ёс уу?? Тэд оруулсан мөнгөнөөсөө жилд 20 хувийн ашиг аваад бид үлдсэнгийг нь авах ёстой гэж бодож байна. Энэ бол ёстой хангаллтТэр бол манай зэс, манай алт, 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг нь шал худлаа ш дээ. Үнэн зөв монголын төлөө ажиллах эксперт гаргаж аудит хийлгээч, сайндаа л 3-4-ийг гаргасан байгаа даа. Тэгээд түүний 34 хувь гээд 2 тэрбум гаран ам.долларыг нь манайхаас авна биз дээ??????
2012-09-12 182.160.35.251
ХУЦÐÐÐ ÐÐÐ¥ÐÐ ÐÐ???? Ð®Ñ Ð¼ÑддÑг Ð³Ð°Ñ Ð²Ñ? ÐЬеÑнам Ñ ÑзÑÑ Ðзийн ба лÑÑ Ð±Ð°Ð¹Ñийн??? ÐÑÑой мÑдлÑггүй ÑÑнÑг Ð³Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð°!! ÐоловÑÑолгүй мÑдлÑг мÑÑÑай Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг мÑÐ½Ñ ÑÑÑлагÑ!!! ÐТ гÑÑ Ð·ÑÑÐ½Ñ Ð»ÑÐ¹Ð²Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ñон үүнийг Ó©Ó©ÑÑÐ»Ó©Ñ Ð³Ò¯Ð¹ бол ÐонголÑн иÑÑÑдүй бүÑÑ Ñг гÑдгийг Ñнгийн Ñ Ñн Ñ Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ð½Ð¾!! ÐÐ½Ñ Ð»Ð°Ð»Ð°Ñ ÐÐ-Ñн даÑга наÑ, ÐТ гÑÑÑÑг Ñ Ð¸Ð¹ÑÑн лÑйваÑÑÐ¸Ð´Ð°Ð°Ñ Ñ Ð°Ñ ÑÑÐ»Ñ Ð°Ð²Ð´Ð°Ð³ ÑÑвÑл ÑÑднÑÑÑ ÑÑ Ð³Ð¾ÑÑддог Ñм байна.
2012-09-12 182.160.35.251
VIETNAM HEZEE AZIIN BAR, LUU BAISIIN???? OT GERE BOL ZUUNII LUIVAR BOLSON!! UUNIIG ESERGUUTSDEG HUN BOL HAHUUL AVSAN ESVEL GORIDSON, ULS TOROOS ASHIG HAISAN HUN L INGENE!!
зочин 2012-09-12 182.160.47.205
хүчит шонхор дээр 200-500 сая төгрөг барьсан 20-30 ченж байдаг гэсэн
Мгл 2012-09-12 203.194.115.167
Энэ нохор хувиин сонирхолоос байх урт нэртэй хуулииг эсэргууцэж хэвлэлээр монч их хуцсандаа. Иим дуракуудын уг сэжиг торуулээд байдаг юм. Хувиин сонирхолоо нэгдугээрт тавьсан иим амьтад гураваас доод зэрэгт л явах естой.
2012-09-12 182.160.35.251
ENE NOHOR TENEG YUM MEDEDGUI GAR BIAN. VIETNAM HEZEE AZIIN BAR, LUU BAISIIN???? OT GERE BOL ZUUNII LUIVAR BOLSON!! UUNIIG ESERGUUTSDEG HUN BOL HAHUUL AVSAN ESVEL GORIDSON, ULS TOROOS ASHIG HAISAN HUN L INGENE!!
irgen 2012-09-12 92.75.205.188
hoid amerikiin ediin zasag sain bna gej haanaas sonsood yriad baina uu
irgen 2012-09-12 50.47.59.26
joohon yum unsh…
2012-09-12 202.179.20.135
Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ…. odoo medej baigaa yum baihdaa iim ediin zasagch mongoloor duuren ter tusmaa UIH-aar… Iim bagsh mongoloor duuren… tiim bolohoor ireeduin ediin zasagchid bugd iim garna aaa yaa yaaaaaa…
2012-09-12 182.160.31.209
Bank sanhuugiin togolzoonii asuudliig avch helelzeh heregtei. Bodlogiin zum ni yum shuu
2012-09-12 182.160.31.209
Ðанк ÑÐ°Ð½Ñ Ò¯Ò¯Ð³Ð¸Ð¹Ð½ ÑогÑолÑÐ¾Ð¾Ð½Ñ Ð°ÑÑÑдлÑг Ñ Ó©Ð½Ð´Ñөнгүй дÑÑ.
Yondongombo 2012-09-12 124.158.73.2
Ochigdor TV-eer yarihig chini uzsen. Anhaarah yostoy humuus baitugai jiriin mani meted heregtei dugneltuud hiigeed heleed bna. Bayarlalaa
bnjn 2012-09-12 122.201.18.118
Ñо
zochin 2012-09-12 202.170.80.52
nuurs zes altaa zarj l uls ornii zam barilga tsahilgaan stants erchim huchni suljee ged ded buttsee bii bolgohoos eur arga zam bhgui Ugaas busad ornuud ch iim l zamaar yavsan. Uul uurhain mungeeree eksportiin uildverlel bii bolgoh n chuhal Gehdee yag uildver barih bolomj bidend arai garsangui Ail urh bur huuhdee sain hun bolgovol uls ornii ireedui maani saihan bolno gedegtei n sanal niilj baina Uuniig bid hezee ch hiij chadna Gantshan etseg eh bur hicheeh heregtei um da
2012-09-12 182.160.59.172
hUUE OOR GARTS BHGUI MEDREL HUUR VE
э 2012-09-12 202.131.248.129
хэхэ инээдэмтэй юм.
chinggis-udgan.blogspot.com 2012-09-12 202.126.89.185
2012 оны 12 срайн 21-нд юу болох вэ?
э 2012-09-12 202.131.248.132
Бүх л дэлхийн улс орнуудын эдийн засаг угаасаа холбоотой юм шүү дээ.Хамаарал Их үү, бага уу гэхээс.
Irgen. B 2012-09-12 27.123.214.2
ÐÑÑ Ñолгойн гÑÑÑÑг оÑÐ¾Ð»Ð´Ð¾Ñ Ð½Ñ Ð±ÑÑÑÑ. ÐÑгÑÐ½Ñ Ð±Ð°Ñлагдаад Ñ Ò¯Ñин ÑÓ©Ð³Ó©Ð»Ð´Ó©Ñ Ð±Ð¾Ð»Ñон, Ð°Ð½Ñ Ð½Ñ Ò¯Ñ Ð´Ò¯Ð½ гаÑаагүй байгаа. Ñ Ð°Ñин Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ð¸Ð¹Ð½ мөнгө Ñагаад Ñ Ð°Ð²ÑгайÑÑÑлÑан Ñ Ð°Ð»Ð°Ð¼Ð¶ Ð±Ð¸Ñ Ñм бÑ.
nice 2012-09-12 202.126.89.179
yag iimerhuu uyed medeelel ugdug hun bnlee. bayarlalaa
н 2012-09-12 202.131.248.130
бас л гайгүй зөв сэтгэлгээтэй,
2012-09-12 27.123.214.109
Oyutolgoin gereenii hucheer l Mongol uls delhiin business-iin ertontsod tanigdaj, horongo oruulagchdiin anhaarliig tataj chadsan. Ediin zasgiin osoltod ch mash chuhal uureg guitsetgej baigaa, tsaashid ch mash chuhal uuregtei baih bolno. Undesnii Ayulgui baidliin huvid ch Mongol Ulsad mash heregtei geree bolson. Harin ene gereeg ballah sonirhol bol Oros Hujaa 2-t l baigaa. Mongol Uls hogjih ni, 3 dagch ornuud, ter dundaa delhiin terguulegch kompani ih hemjeenii horongo oruulj, shildeg tehnologitoi delhiin 3 tom alt zesiin uurhai bie bolj, Mongoliin efiin zasag asar hurdatstai hogjij bayan boloh ni tednii noloolliig bagasgana gej l aij baigaa. Tegeed l heden mongond shunasan teneguudiig ashiglaj Oyutolgoig eserguutsuulj baigaa.
Banzak 2012-09-12 125.63.14.62
Yariagaa zogsooj, gar huluu hudulguh tsag! Mongolchuud bid bugd l saihan yarij chadaj bna. Yag amidral deer hun bur dor burnee hicheej uzuuleechee ta min ee!!!
2012-09-12 202.131.227.133
OYUTOLGOIH GEREEG DEMJEED BAIGAA YUM UU
.. 2012-09-12 202.131.248.132
Оюутолгой дээр хатуу байрь суурьтай байсан нь дээрээ. Энэ эдийн засагч ийм байр суурьтай болбол жинхэнэ эдийн засагч болох байхдаа.
: 2012-09-12 202.131.248.132
Орлогоос зутдаг бас ийм эдийн засагч бас байна.
2012-09-12 182.160.35.251
VIETNAM HEZEE AZIIN BAR, LUU BAISIIN???? OT GERE BOL ZUUNII LUIVAR BOLSON!! UUNIIG ESERGUUTSDEG HUN BOL HAHUUL AVSAN ESVEL GORIDSON, ULS TOROOS ASHIG HAISAN HUN L INGENE!!
2012-09-12 202.131.227.133
OYUTOLGOIN GEREEG DEMJEED BAIGAA YUM UU
2012-09-12 103.9.90.254
ЦÐÐРСÐÐÐÐ ÐЬ ÐÐЯР, ÐÐЯРЦÐÐТ, ÐÐÐ ÐÐТ ÐÐРЫРÐÐÐÐУУÐСÐÐ ÐÐЮУТÐÐÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐРЮРУУ ÐÐÐ, ÐУСÐÐ ÐЬ ХҮРÐҮХÐÐРРЯРЬÐÐÐ ÐÒ®ÐÐ ÐÐÐÐÐ.
2012-09-12 103.9.90.254
Ñаад Ñанаа Ð½Ñ ÐЮУТÐÐÐÐÐÐ ÐУÐÐЫРÐÐÐ ÐРХÐÐСÐÐ ÐÐЯР, ÐÐЯРЦÐÐТ ÐÐÐ ÐÐТ ÐÐРЫРÐÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐРЮРУУÐÐÐ. ÐÐС Ð ÐÐÐ ÐУУÐЫ ÐÐÐ¥ÐРШÐÐ
2012-09-12 202.179.20.148
Махны үнийг хямдруулах ганц гарц нь ченжүүдийн дамжлагыг халах… ene yostoi hamgiin buruu garts.
2012-09-12 202.55.180.84
chi mahnii chenj uu ??
Тулга Ц 2012-09-12 202.170.65.137
Ер нь өнгөрсөн засгийн үед нүүрсээ ганц хчтад руу биш бусад оронд гаргахын тулд Баттулга ЗТХБ-нсайд асанТөмөр асуудлыг МАН дэмжсэн бол одоо өдийд таван толгойн хувьцаа гадны хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох хангалттай боломж байсан юмаа.Даан ч Нямдорж мэт салаавч өнсөн болохоос
2012-09-12 202.179.20.148
MAN uneheer horlontoi bodlogo yavuulj baij..arhi, zambaraagui hyanaltgui em hortoi hunseer bid bugdiig yostoi alj baij ene zambaraagui gazar olgolt gm
asdfas 2012-09-12 202.131.248.131
mongolyg ***** nam shuu de
2012-09-12 182.160.4.93
bagsh8 zahiral hun baij yaria ni shal gudamjnii yumaa
2012-09-12 202.179.20.148
Гэнэт алт олсон хүн мөнгөндөө “солиорчихдог”. Гэнэт их мөнгөтэй болсон хүн солиотой байдаг. Монголд ийм солиотнууд олон байна шүү дээ…. oyu tolgoig helj baina..
2012-09-12 202.179.20.148
Харин гадаадынхантай нийлсэн жижиг гарын луйварчидтайгаа л тэмцэх хэрэгтэй байгаа юм….MAN-g helj baigaa bolotoi..
_ 2012-09-12 202.131.248.130
МАН-ын С.Батболдыг хэлж байгаа юм.
2012-09-12 202.179.20.148
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс төр анхаарч, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй хүн болгоход санаа тавих ёстой. … iim ediin zasagch mongoloor duuren… Nogoo duurgiin zasag darga Americ yavj ireed Amerikiin Asi ruu chiglesen bodlogo yariad baisan gedeg shig… sumyn zasag darga hyatad uzej ireed Hyatad Mongolyn anagaahyn hariltsaag hogjuulno geed baisan gedeg shig………
Japanaas 2012-09-12 124.110.230.221
Harinch ih zov yaridag bolovsroltoi hun bna. Baylgiig gadagsh n zooloo l gehiin zoohgui oor yahiin nuursiig idehiimuu bolovsruulaad etssiin buteegdehuun hiie gehed 1 huviign n ch ashiglaj chadahguigees hoish zoohoos oor yahavdee. Mongoliin huvid mongoo olohoosoo iluu olson mongoo yaj zartsuulah ve gedegl ih hetsuu asuudal yum bna gedeg n haragdlaa shuudee. Oyutnuudad ogdog mongo bna iim olon ih surguuli togosson hun hereggui gecheed oyutan boluul belen mongo ogno shuu geed urialaad baidag. Mongold jijig dund uildver baiguulah geed ajlaa ehelsen japanii companiud tog tasardag asuudlaas bolj horongo oruulaltaa butsaaj baisan jishee hed hediig medeh yum bna. Hezee taslah n medegdehgui shuud tasalchihdag tegeed utasdaad asuuuh geheer utsaa avdaggui 7 honogiin 2 odor tog tasarchihsan chine tsug ajillaj baisan japan japandaa ochood ajillah bolomjgui yum bna geed tosoloo zogsoochihoj bilee. Iim naad zahiin yumnuudaa ded butetsee hogjuulehed mongoo zaraachee. Ydaj l tognii hyazgaarlalt usnii
2012-09-12 122.201.17.110
Шүүмжлэхдээ сайн хүмүүс шүү манайхан. Угаас ийм хүмүүсийн үг яриа нийгэмд байнга сонсогдож байх ёстой. надаа тэр гадаадын хөрөнгө оруулалтын талаар ярьсан нь ихэд зөв вм шиг санагдав
2012-09-12 202.179.20.148
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс төр анхаарч, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй хүн болгоход санаа тавих ёстой. … iim ediin zasagch mongoloor duuren..
2012-09-12 202.179.20.148
Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ…. odoo medej baigaa yum baihdaa iim ediin zasagch mongoloor duuren ter tusmaa UIH-aar… Iim bagsh mongoloor duuren… tiim bolohoor ireeduin ediin zasagchid bugd iim garna aaa yaa yaaaaaa…
э 2012-09-12 202.131.248.132
Бүх л дэлхийн улс орнуудын эдийн засаг угаасаа холбоотой юм шүү дээ.Хамаарал Их үү, бага уу гэхээс.
2012-09-12 182.160.50.79
Ene hun mundag ediin zasagch hun baina lee Ardchilsan nam ene hund ajillah bolomj uguh yostoi shuu
2012-09-12 202.179.20.148
Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ…. odoo medej baigaa yum baihdaa iim ediin zasagch mongoloor duuren ter tusmaa UIH-aar… Iim bagsh mongoloor duuren… tiim bolohoor ireeduin ediin zasagchid bugd iim garna aaa yaa yaaaaaa…
э 2012-09-12 202.131.248.132
Бүх л дэлхийн улс орнуудын эдийн засаг угаасаа холбоотой юм шүү дээ.Хамаарал Их үү, бага уу гэхээс.
çî÷èí 2012-09-12 103.10.21.200
Èëýðõèé àñóóäëûã ñ¿ð áàäðóóëàí ÿðèõ õýíä õýðýãòýé þì áý?×è òèéì ñ¿ðõèé áàéñàí þì áîë ýðòíèé õýëæ áàéõã¿é ÿàñàí þì áý? õýíèé çàõèëãààð èéì þì ÿðüæ ºëñºõ öàíãàõàä óðèàëààä áàéãàà ìàë âý ÷è
2012-09-12 202.179.18.47
tegeeed yu iin
2012-09-12 202.179.20.148
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс төр анхаарч, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй хүн болгоход санаа тавих ёстой. … iim ediin zasagch mongoloor duuren… Nogoo duurgiin zasag darga Americ yavj ireed Amerikiin Asi ruu chiglesen bodlogo yariad baisan gedeg shig… sumyn zasag darga hyatad uzej ireed Hyatad Mongolyn anagaahyn hariltsaag hogjuulno geed baisan gedeg shig………
2012-09-12 202.179.20.148
Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ…. odoo medej baigaa yum baihdaa iim ediin zasagch mongoloor duuren ter tusmaa UIH-aar… Iim bagsh mongoloor duuren… tiim bolohoor ireeduin ediin zasagchid bugd iim garna aaa yaa yaaaaaa…