АНУ-ын “Box office” өнгөрсөн долоо хоногт сүүлийн арван жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн бага ашигтай ажилласан хэмээн албаныхан мэдэгджээ. Учир нь өнгөрсөн даваа гаригаас ням гариг хүртэл АНУ болоод Канадад ердөө 41 сая евро буюу 65 сая ам.долларын ашиг олсон байна. Ийнхүү бага ашигтай ажилласанаа “Box office”-ийн албаны хүмүүс сүүлийн үед Америкт үндэсний томоохон баяр ёслол цөөн болсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч дэлхийд тэргүүн эгнээнд алхагч тус компани хамгийн бага ашиг олсон гэгддэг 2001 оны 59.7 сая ашиг олсон үеийнх төвшинд арай хүрээгүй. Тэдний хувьд энэ удаагийн ашиг нь төлөвлөж байсанд нь хүрээгүй бололтой. Учир нь өнгөрсөн жил тус компанийн цэвэр ашиг 82 сая ам.долларт хүрч байсан юм. “Box office”-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр Америкийн нэрт найруулагч Оли Борнидалийн “The Possession” кино өнгөрсөн долоо хоногийн шилдгээр шалгарсан ч ердөө 9.5 сая ам.долларын ашиг олсон байна. Ингээд “Box office”-ийг тэргүүлсэн эхний таван киног танилцуулъя.
1.Найруулагч Оли Борнидалийн адал явдалт, аймшгийн “The Possession” кино- 9.5 сая ам.доллар
2.Найруулагч Хилл Коатын “Lawless” кино-6 сая ам.долар
3.Найруулагч Брайн Клугмений “The Words” кино -5 сая ам.доллар
4.Найруулагч Саймон Уэстйин “The Expendables 2”кино – 4.7 сая ам.доллар
5.Найруулагч Тони Гильройгийн “The Bourne Legacy”- 4 сая ам.доллар тус тус жагссан байна.
Ийнхүү “Box office”-ийг тэргүүлсэн “The Possession” кино л гэхэд ердөө 9.5 сая ам долларын ашиг хүртсэн байна. Сүүлийн арван жилд хамгийн бага ашиг хэмээн тооцогдож байгаа энэхүү ашиг орлогыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Э.АНХТУЯА