Дэлхийн интернэт сүлжээ, програм хангамжийн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн “Google” компанийн хувьцаа 2007 оноос хойш анх удаа 700 ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. “Google-ийн албаны хүмүүс “Wall Street”-ийн хөрөнгийн зах зээл дээр компанийнх нь хувьцаа ийнхүү дээд амжилт тогтоосон талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байна. 2007 оноос хойш тус компаний хувьцаа өнөөдрийнх шиг хэмжээнд хүрч байгаагүй аж. Учир нь 2007 онд 706.15 ам долларт хүрч байсан бол 2008 оны арваннэгдүгээр сард 247.30 ам.доллар болж байсан юм. Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлснээр тус компанийн хувьцааны үнийн өсөлтөөс шалтгаалан Google-д хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА