Виктор Цой бол Орост рок хөгжмийг дэлгэрүүлсэн дуучин. Тэрбээр анхныхаа дууг 17 настайдаа зохиож байсан. Мөн анхны рок урсгалын тоглолтыг Ленинград хотноо хийсэн нь тухайн үедээ том шуугиан тарьж байсан билээ. Цой дуучин төдийгүй кино урлагт өөрийн гэсэн мөрөө үлдээж амжсан юм. Оросуудын хийсэн тулаантай киноны гол дүрүүдийг бүтээж байсан тэрбээр тун богино насалсан. 1990 оны наймдугаар сарын 15-нд 28 настайдаа автын осолд өртөж амиа алдсан юм.
Мөн өнгөрсөн наймдугаар сард түүний дурсгалд зориулан ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийхан Виктор Цойгоос бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан юм. Учир нь тэд 22 жилийн өмнө Цойгийн дуулсан хамгийн сүүлийн бичлэгийг амьдруулан “Атаман 2012” клипээ хүргэсэн. Тэрхүү бичлэг нь кассетэн дээр байсан бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүн нь Цойгын дуу хоолойг стеро хоолойгоор нь клипжүүлэн дахин дэлгэцнээ амьдруулан нь түүний шүтэн бишрэгчдэд үнэхээр гайхалтай гэнтийн бэлэг болсон юм. “Цой жив он просто вышел покурить…” тийм ээ, Цой амьд тэр тамхилахаар л явсан.