Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанкны зүгээс 29.1 сая ам.долларыг 1393.51 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин 108 сая юанийг 219.8 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР