Үндсэн хуулийн гудамжинд Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00-06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, хучилтын ажил гүйцэтгэнэ. Уг зам барилгын ажлыг "Тосгол" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өглөө Нарны гүүрэн гарцнаас Өгөөжийн уулзвар хүртэлх хаалттай хэсгийг нээх юм байна. Харин есдүгээр сарын 25-28 хүртэл Өгөөжийн уулзварыг бүрэн хаан хучилт хийж, 29-30 хүртэл нийт трассын дагуу зам хааж тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэснээр зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөжээ.
С.ОТГОН