
“North Pit”-ээс тус компани хамгийн бага зардлаар эхний жилд гурван сая тонн нүүрс олборлох юм байна. “Terra Energy” уурхайг ашиглалтын зардал 10 сая ам.доллар болох тооцоо гарсан ч 2012 оны сүүлч гэхэд зардлаа нөхөх тооцоо гарчээ. “Terra Energy” “The North Pit” ил уурхайгаас жилд дээд тал нь дөрвөн сая тонн коксжих нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. “The North Pit” дэх олборлолтын гэрээг уул уурхайн салбарт багагүй туршлагатай Монголын зуучлагч компани “Grand Power Mining” байгуулах аж. Харин “The North Pit” төслийг Тавантолгойн төсөл дээр МакМахон компанид ажиллаж байсан менежментийн туршлагатай баг гардан хэрэгжүүлэх гэнэ. JORC буюу олон улсын нөөцийн стандарт үнэлгээгээр 70.4 сая тоннын нөөцтэй нь тогтоогдсон Саутгоби төслийг Өмнөговь аймгийн Нарийн Сухайтын боомтоос 50 км-ийн зайд хэрэгжүүлж байгаа бөгөөд Канадын “Саутгоби ресорс”, Монголын “МАК” зэрэг компаниуд коксжих болон чулуун нүүрс олборлож Хятад руу гаргадаг юм.