Зэрлэг ховор ан амьтдын тоолно

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Зэрлэг ховор ан амьтдын тоолно

Манай улс ховордсон амьтдынхаа судалгааг тогтмол хийж байх ёстой гэнэ. Учир нь “CITES буюу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид нэгдсэнийхээ хувьд ийм үүрэг хүлээдэг байна. Энэхүү үүргийн хүрээнд Байгаль орчны яамны захиалгаар судалгааны ажлыг МУИС-ийн Амьтан судлалын тэнхимийнхэн хийхээр болжээ. Энэ жилийн хувьд Говийн их дархан цаазат газрын А хэсгээр буюу зэрлэг тэмээ хамгийн ихээр нутагладаг орчмоор зэрлэг тэмээний тооллогын ажлыг зохион байгуулах гэнэ. Уг тооллогыг есдүгээр сарын 15-25-нд хийх гэж байгаа гэнэ. Нийт 46 мянган ам км өргөн уудам талбайг хамарсан бүс нутагт Биологийн хүрээлэн, МУБИС, МУИС-ийн багш нар болон байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хавтгайг тоолох аж. Судалгаа тооллогын дүн ирэх оноос өмнө гарах бөгөөд ховор амьтдын тархцын зургийг гаргах юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж