Samsung Челситэй 15 саяын гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Samsung Челситэй 15 саяын гэрээ хийжээ

Английн мэргэжлийн хөлбөмбөгийн баг “Челси” дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзлэгч өмнөд Солонгосын Samsung корпорацитай 15 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсноо өнөөдөр буюу мягмар гаригт мэдэгджээ. Энэхүү гэрээнд зааснаар бол Samsung 2015 он хүртэл тус шигшээ багийн ивээн тэтгэгчээр ажиллах юм байна. Түүнчлэн өнгөрсөн сард болсон “Лондон 2012”  олимпын үеэр ч Samsung мөн ивээн тэтгэгчээр ажиллассан гэнэ. Samsung-ийн хөрөнгө оруулалтын албаны хүмүүсийн мэдээлснээр тэдний хамтын ажиллагаа цаашдаа ч үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдэлдээ дурдсан аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж