Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

“Швейцарын хөгжлийн агентлаг”, “Зориг” сан хамтран гадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцдаг оюутнуудад зориулан 2012-2013 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутан нь тухайн жилийнхээ сургалтын төлбөрөөс 70-80 хувийг хөнгөлүүлэх боломжтой ажээ. Бүртгүүлэхийн тулд холбогдох материалуудын жагсаалтыг  www.zorigsan.mn сайтаас татан авч, аравдугаар сарын 3-ны 17.00 цагаас өмнө “Зориг” санд өгөх юм байна.

Хөтөлбөрт хамрагдах шаардлагын тухайд:

-дотоодын их, дээд сургуулийн хоёр болон түүнээс дээш дамжааны бакалаврын зэргийн боловсрол эзэмшиж буй оюутан байх

-сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх

-гэр бүл нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрөө төлөх санхүүгийн боломжгүй байх

-нийгмийн аливаа үйл ажиллагаанд санаачлагатай оролцдог байх

Жич: хөтөлбөрт хамрагдах оюутныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх гэнэ. Өөр тэтгэлэгт авч буй оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжгүй ажээ.

“Зориг” сангаас ийнхүү жил бүр сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү тэтгэлэгч хөтөлбөр зарладаг юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж