Драмын театрынхан Баянхонгорт буудаллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Драмын театрынхан Баянхонгорт буудаллаа

УДЭТ-ын хамт олон “УДЭТ-ын өдрүүд” хэмээх аялан тоглолтоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ удаа баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Ховд нутгуудаар аялах драмын өдрүүд хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ зориулж, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, С.Мехалковын “Бардам туулай”, Д.Мэндсайханы “Ээж ээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгүүдээр аяны богцоо дүүргэжээ. Энэ сарын 7-нд хөдөө орон нутгийг зорьсон УДЭТ-ын баг өнгөрсөн амралтын өдөр Өвөрхангай аймагт саатан уран бүтээлээ толилуулсан билээ. Тэдний аялал цааш үргэлжлэн өчигдөр Баянхонгорт аймагт буудалласан юм. Тус аймагт хоёр хоног үргэлжлэх драмын театрын өдрүүдийн хүрээнд өнөөдөр хүүхэд багачуудад зориулан С.Мехалковын “Бардам туулай” хүүхдийн жүжгийг толиулуулсан бол орой 19.00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” залуучууудын жүжгийг, 21.00 цагт Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжгүүдийг  үзэгчдийн хүртээл болгоно.

Энэ удаагийн аялан тоглолтын бригадыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран ахалж байгаа ба Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, Э.Батхүү, Б.Отгонбат, Б.Эрдэнэцэцэг, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Б. Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар зэрэг УДЭТ-ын алдартай жүжигчдээс бүрдсэн нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй орон нутгийн иргэдэд драмын урлагийг түгээж байгаа юм. Тэд өнөөдрийн тоглолтынхоо дараа Говь-Алтай аймгийг зорино.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж