Генетикийн өөрчлөлттэй таван хөлтэй гүү

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Генетикийн өөрчлөлттэй таван хөлтэй гүү

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт таван хөлтэй адуу бий. Энэ нь тус аймгийн “Арвагар хээр” холбооны тэргүүлэгч Пэрэнлэйбазарын унаган адуу бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум, САА-н мужаан цехийн дарга Гантөмөрийн Чулуунбатын хурдан хээр азарганы төл. Таван хөлтэй гүүний эх нь Булган аймгийн Гурванбулаг сумын Дашийн унаган адуу гэх юм билээ. Өдгөө таван хөлтэй гүүний үр төлүүд Өвөрхангайдаа төдийгүй  ойрын сумдадаа дээгүүрт давхидаг аж. Эдгээр  хурдан хүлгэдийн уяа сойлгыг Пэрэнлэйбазарын төрсөн дүү Хархорин сумын харьяат Гэрэлцог тааруулдаг юм.

Анагаах ухаанд адуу илүү хөлтэй байх нь ховор тохиолдол бөгөөд генийн өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн тайлбарладаг.

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж