Хамгийн хөгшин супер модель “Fashion Week”-ийн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Хамгийн хөгшин супер модель “Fashion Week”-ийн тайзнаа

Дэлхийн хамгийн хөгшин супер модель 81 настай Кармен Делл Орафайс энэ долоо хоногт Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй Нью-Йоркийн “Fashion Week” хувцас загварын долоо хоногт оролцжээ. Өндөр настай ч загварын тайзнаа эргэн алхахыг хүссэн тэрбээр уг хувцас загварын шоуны хоёр ч цувралын хувцсыг өмсөн үзэгчдийн хүртээл болгосон байна. Тэр өнөөдөр буюу мягмар гаригийн өглөө эртлэн зохион байгуулагдсан шоуны үеэр дизайнер Норисой Ферари болоод Маримекой нарын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг өмсчээ. Кармен Делл “Today” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “загварын тайзан дээрээ эргэн алхах надад үнэхээр сайхан байсан. Бас ийм олон жилийн дараа алхаа гишгээ минь төдийлөн өөрчлөгдөөгүй дизайнеруудын өгсөн даалгавруудыг хийж чадаж байсандаа хамгийн ихээр баярлаж байна” гэжээ. Тэрбээр 1947 онд 15 настайгаасаа л анх загварын ертөнцөд хөл тавьж байсан юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж