![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/61c09de0b6210168/073c89eaefbc7117original.jpg)
Хууль зүйн сайдтай мөн ярилцсан, тоо харахад хятад жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Нэг ёсны жуулчны визээр орж ирээд сарын турш ажил хийдэг. Тиймээс жуулчны визийн хугацааг хязгаартай болгох. Дээд тал нь 10 хоног байхаар хязгаарлалт хийх. Ингэвэл энэ талын зөрчил буурна. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлье гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сум хөгжүүлэх сан үр дүнгээ өгч байгаа. Гол нь сангийн хөрөнгөөс хэн хэн зээл авч байна вэ гэдэгт хяналт тавихын тулд иргэдийн хяналтыг сайжруулах. Ингэснээр сум орон нутагт ажлын байр нэмэгдэх бололцоо бүрдэнэ. Том зээлийн ихэнх нь том компанид, төв суурин газар хэрэгжээд хөдөө газарт тэр нь олддоггүй хаягддаг. Тийм учраас үүнийг нөхөх орон зай нь Сум хөгжүүлэх сан. Зовлонг нь мэдэх хүний хувьд тус сангийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах чиглэл рүү нь анхаараад ажиллах бололцоотой” гэсэн хариулт өгсөн юм.
Мөн хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, чанарын асуудал ч хөндөгдлөө. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр эл асуудалтай холбогдуулан “Хүүхдүүдийн 50 хувь нь цэцэрлэгт явах боломжгүй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Бидний хувьд хүүхэд болгон цэцэрлэгт орж чаддаг болох орчинг бүрдүүлэх явдал. Хүүхэд бүр сургууль дээрээ 7-8 цаг байдаг болгоё. Тэрчлэн эцэг, эхчүүд авлигал өгөхгүй, арын хаалга хэрэглэхгүйгээр хүүхдээ цэцэрлэгт сонгоод оруулдаг тэр тогтолцоог бүрдүүлэх ёстой. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр ажиллана, тэр тусмаа төгсөөд ажлын байранд очиход хэнд ч гологддоггүй байх, дэлхийн боловсрол эзэмшсэн байх тийм л зорилт тавьсан. Үүний төлөө л явна” гэлээ.
Ийнхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууссанаар үргэлжлүүлэн саналаа хэлэх байсан ч чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цагаас үргэлжилнэ.