Анжелина Жоли Йорданд иржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Йорданд иржээ

Холливуудын сайхан бүсгүй, жүжигчин, найруулагч, хүмүүнлэгийн ажилтан Анжелина Жоли Сирийн дүрвэгчдэд тусламжийн гараа сунгахаар өчигдөр Йорданд ирсэн байна. Харин өнөө өглөө Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дарга Антониу Гутерреш болон Йорданы Ерөнхий сайд Нассер Жудех нарын хамтаар Сирийн дүрвэгчдийн байрлаж буй “Затари” хэмээх түр орогнох газарт очиж дүрвэгчдийн байдалтай танилцжээ. Энэхүү түр орогнох газарт Сирид 18 сарын турш үргэлжилж буй иргэний дайны улмаас улсаасаа дүрвэсэн 27 мянга гаруй хүн байрлаж байгаа аж. Мөн Анжелина Жоли Сирийн дүрвэгчдэд туслахад зориулан 100 мянган ам.долларыг хандивлажээ. Йорданы түр орогнох газруудад  Сирийн нийт 185 мянга гаруй иргэн дүрвэн ирээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж