Увсчууд С.Ням-Очирт хүндэтгэл үзүүлэн наадлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Увсчууд С.Ням-Очирт хүндэтгэл үзүүлэн наадлаа

“Лондон-2012”
зуны XXX олимпийн хүрэл медальт олон улсын хэмжээний мастер, Монгол
Улсын гавьяат тамирчин, Увс аймгийн харьяат Сайнжаргалын Ням-Очирт
хүндэтгэл үзүүлэх баяр наадам Тэс суманд нь өргөн дэлгэр болж өнгөрчээ.
Баяр наадмын үеэр улс, аймаг, сумын хүчит 64 бөх зодоглож, хурд хүч,
авхаалж самбаагаа сорин барилдаж, цэргийн арслан Б.Ганзориг түрүүлж,
улсын харцага Э.Батбаатар үзүүрлэсэн байна. Харин наадмын хурдан морьдын
уралдааны их насанд  43 хурдан хүлэг  уралдснаас  Тэс сумын хоёрдугаар
багийн малчин аймгийн алдарт уяач Ч.Батаагийн хээр түрүүлж, тав дугаар
багийн малчин алдарт уяач Г.Балжиннямын бор аман хүзүүдсэн байна. Харин
азарганы уралдаанд нэгдүгээр багийн малчин аймгийн алдарт уяач
Н.Цогтоогийн хүрэн түрүүлж, зургадугаар багийн малчин аймгийн алдарт
уяач  Д. Намгарын хээр аман хүзүүджээ. Дааганы уралдаанд 10-р багийн
уяач М.Батмөнхийн хүрэн түрүүлж, аймгийн адарт уяач Г.Доржийн хонгор тус
тус  аман хүзүүдсэн байна. Ийнхүү Увсчууд нутгаас төрсөн  олимпийн
хүрэл медальт хүүдээ  хүндэтгэл үзүүлэн ёслон тэмдэглэжээ.  

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж